Каннын 74 дэх кино наадам бямба гарагт буюу долдугаар сарын 17-нд Францад өндөрлөлөө. АНУ-ын найруулагч Спайк Ли тэргүүтэй олон улсын шүүгчид шилдгүүдээ тодрууллаа. Шагнал гардуулах ёслол киноны форумын сүүлчийн шөнө “Palais des Festivals” танхимд болсон байна.
Наадмын гол шагнал болох “Алтан дал модны навч”-ыг Францын найруулагч Жулиа Дукорногийн "Титан" нэртэй сэтгэл зүйн триллер бүр аймшгийн ч гэж болох бүтээл хүртэж шуугиан тарив.
Харин Гран при шагналыг Финляндын найруулагч Юхо Коусманены бүтээл "Compartment No.6" (Зургадугаар тасалгаа), мөн Ираны найруулагч Асгар Фархадын "Hero " (Баатар) кино хуваан авчээ.
Шилдэг найруулагчаар “Аннет киноны” найруулагч Леос Каракс (Франц) тодорсон бол шилдэг кино зохиолын шагналыг Японы “"Миний машины жолооны ард суу"
Энэ жил Шилдэг эрэгтэй дүрийн жүжигчнээр "Нитра" киноны дүрээрээ АНУ-ын жүжигчин Калеб Ландри Жонс, Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Норвегийн театр, киноны жүжигчин Ренат Рейнсве "Дэлхийн хамгийн муу хүн" киноны дүрээр тус тус шалгарлаа.
Каннын кино наадмын хүндэт “Алтан дал модны навч”-ыг Холливудын жүжигчин, найруулагч Жоди Фостерт олгохоос гадна Италийн найруулагч Марко Беллокчиод "Орчин үеийн кино урлагт эрч хүч, эрх чөлөө олгосон өвөрмөц бүтээлийнх нь төлөө” тус шагналыг гардуулжээ
Каннын 74 дэх кино наадам энэ жил тавдугаар сард болох байсан ч цартахлын улмаас хойшлогдон долдугаар сарын 6-аас 17-ны хооронд болов. Тулгарч буй бэрхшээлийг үл харгалзан киноны үзлэгийг уламжлалт хэлбэрээр явуулсан байна. Үндсэн конкурст ердийнхөөс илүү буюу 24 бүтээл оролцов. Зохион байгуулагчдын хэлж буйгаар энэ нь цар тахалтай холбоотой хязгаарлалтын улмаас өнгөрсөн жил нээлтээ хийх байсан бүтээлүүдийн хугацаа хойшлуулсантай холбоотой аж.