АНУ-ын Лас Вегас хотод коронавирусийн эсрэг вакцинжуулалтын цэгийг тайчих цэнгээний газарт нээжээ. Мөн тус цэнгээний газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд тусгай хөнгөлөлт үзүүлж байна. Энэ тухай “Thе Insider” мэдээлэв.
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) 12 наснаас дээш бүх хүмүүст вакцин хийлгэхийг зөвлөж байгаа авч дээрх цэнгээний газар 21 наснаас дээш хүмүүсийг л авч үйлчилжээ. Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст “Нustler” тайчих цэнгээний газар байнгын үйлчлүүлэгчдийн хөнгөлөлтийн алтан карт, нэг шил согтууруулах төрлийн ундаа мөн бүрэн вакцинжуулагдсан тайчигч бүсгүйн бүжиг бас бус хөнгөлөлт урамшуулал үзүүлж байгаа аж.
"Манай салбар (цэнгээний үйлчилгээ) ойрын ирээдүйд үйл ажиллагааны хэвийн байдалдаа орно гэдэгт найдан, COVID-19-ийн эсрэг вакцины үр нөлөөг дээшлүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна" гэж “Hustler” тайчих клубын эзэн Жейсон Мохни хэлжээ.
Нью-Йорк хотын захирагч Эндрю Куомо вакцин хийлгэсэн америкчуудад таван сая долларын хонжвортой сугалаанд оролцох тасалбар олгоно гэж амласан тухай өмнө нь мэдээлж байсан юм. Тасалбарыг вакцинжуулалтын улсын арван төвийн аль нэгэнд хоёр тунгаа хийлгээд авч болох юм байна.