Энэтхэгийн Одиша мужийн өндөр настан эмэгтэй коронавирусийн халдвар аваад 10 хоногийн дотор эдгэрчээ.
100 насныхаа ойг тэмдэглээд удаагүй байсан Сумати Наяк энэ сарын 6-нд Хандападагийн эмнэлэгт коронавирусийн шинж тэмдэгтэйгээр хэвтсэн байна. Эмэгтэйн биеийн байдал хүндэрч эхлэхэд төрөл төрөгсөд нь түүнийг эдгэнэ гэдэг найдвараа алджээ.
Гэсэн хэдий ч эмч нар маш их хичээсний эцэст Наяк эдгэрсэн байна. “Сумати хоол ундаа өөрөө ч идэж чадахгүй байсан. Эхний өдрүүдэд бид түүнд маш их шингэн дусал хийх хэрэгтэй болсон" гэж Наякийн эмчлэгч эмч хэвлэлд ярьжээ.
Ингээд эмнэлгийн ажилтнуудын хичээл зүтгэлийн ачаар Наяк зургадугаар сарын 16-нд буюу эмнэлэгт хэвтсэнээсээ хойш 10 хоногийн дараа дараа бүрэн эдгэрээпк гэртээ харьжээ.
“100 настай эмэгтэй КОВИД-19-ийг ялсан явдал бид Ковид-19-ийг даван туулна, дийлнэ гэсэн итгэл найдварыг төрүүллээ” гэж Одиша мужийн халдварт өвчинтэй тэмцэх ажлыг хариуцсан эмч Пома Туду тэмдэглэжээ.