6 дугаар сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 167 дахь өдөр бөгөөд он дуусахад 198 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 30 хэмийн дулаан бол шөнөдөө 17 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 26, Шийдэм одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2844.00, зарах нь 2855.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.00, зарах нь 40.70, харин юань авах нь 442.50, зарах нь 446.40 вон авах нь 2.46, зарах нь 2.60 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Өмнөд Африкийн Залуучуудын өдөр тохиож байна.
- Мөн Африкийн Хүүхдийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байгаа юм байна.
- 2012 онд БНХАУ 3 сансрын нисгэгчтэй Shenzhou 9 сансрын хөлгийг амжилттай хөөргөжээ. Сансрын нисгэгч дунд Хятадын хамгийн анхны эмэгтэй сансрын нисгэгч хөөрсөн байна.