УИХ-ын дарга Г. Занданшатар Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр, "Дэлхийн олон орон цар тахлын нөхцөл байдлаас хамаарч эдийн засгийн хямралд өртөж буй. Манай улсын эдийн засаг цар тахлын нөлөөгөөр 5.4 хувиар буурчээ.
МҮХАҮТ Ковидын дараах эдийн засгийн "Их сэргэлт"-ийн бодлогыг танилцуулж, тодорхой хэд хэдэн санаачилга гаргасан. Иймд энэ хүндхэн нөхцөл байдлыг бид харгалзан Монгол банктай ярилцаж байгаад Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган иргэн ААН-ийн хар жагсаалтыг нэг удаад харагдахгүй болгох тохироог хийнэ. Өөрөөр хэлбэл, тохируулгын хүрээнд ямар ч байсан бүх ААН-үүдийн болон бүх иргэдийн зээлийн мэдээллийн санд байгаа хар түүх гэж нэрлэдэг одоо болон урьд өмнөх зээлийн төлөлтөд учруулж байсан саад бэрхшээлийн тэмдэглэгээг ковидын нөхцөл байдалтай уялдуулан байхгүй болгож, харагдуулахгүй тохиргоог хийж байна. Энэ бол татварын өршөөл биш тохируулга. Тиймээс цаашдаа иргэд ААН-үүд зээлээ төлөхдөө хазайлт үүсгэж болохгүй, яс төлж байгаарай" гэв.