Тавдугаар сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 145 дахь өдөр бөгөөд он дуусахад 220 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө 7 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 14. Ангараг гараг. Хонгорцог одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал сайн бөгөөд эд мал арвидна хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2850.00, зарах нь 2853,00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.50, зарах нь 39.00, харин юань авах нь 443.50, зарах нь 444.50, вон авах нь 2.51, зарах нь 2.53 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
- 11.00 цагаас Улаанбаатар дахь "Русский Дом" (хуучнаар РЦНК)-д Монголын орчуулагчдын эвлэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран “Мэргэн зон” төрийн бус байгууллагын дэмжлэг дор Оросын орчин үеийн өгүүллэгийн түүврийг Монголын уран зохиол сонирхогчдод танилцуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Сураггүй алга болсон хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр тохиож байна.
- 2009 онд Хойд Солонгос улс хоёр дахь цөмийн зэвсгийн туршилтаа явуулжээ.
- 2011 онд алдарт "Опра Уинфригийн шоу"-ны хамгийн сүүлчийн нэвтрүүлэг цацагджээ.
- 1977 онд "Оддын дайн" театруудаар цацагдаж эхэлжээ.