Францад суралцаж байгаа монгол охиныг сургуулиа орхиод тус улсаас гарахыг шаарджээ. Тодорхой хэлбэл тус улсад визгүй буюу хараар амьдарч байсан Э охин хөл хорионы үед Францын цагдаагийнханд баригдсан байна. Улмаар цагдаагийнхан охинд Францаас гарах шаадлага тавьжээ. Харин сургуулийн захиргаа цагдаагийн мэдэгдлийг эсэргүүцэж, өнгөрсөн баасан гарагт хичээл хаяж, сурагчаа үлдээхээр гарын үсэг цуглуулж эхэллээ. Э охин энэ жил дунд сургуулиа төгсөх бөгөөд их сургуульд орохоор бэлтгэж байгаа аж.
Монголчууд ч гэсэн монгол охиныхоо ирээдүйн төлөө гарын үсгээ өгч Францын нэгэн сургуулийн сурагч, оюутнуудын санаачилгыг дэмжиж туслаарай.
Гарын үсгээ ЭНД дарж зурна уу