Жирэмсэн ээжүүд маань мэднэ дээ, тиймээ. Бяцхан маамаа гэдсэнд байгаа үед элдэв амттан идмээр санагдаж, шөнө орой болсон хойно хөргөгчөө ухах тохиолдол ч гардаг шүү дээ. Эсвэл амттан авчруулахаар нөхрөө “хөөж” орхидог. Тэгвэл жирэмсэн ээжүүдэд хамгийн хэрэгтэй, амин дэмтэй хүнсийг танилцуулъя.
Брокли болон гүн ногоон өнгөтэй навчит ургамал
Брокли болон гүн ногоон өнгийн навчит ногоо нь витаминууд үүн дотроо витамин А, С, К мөн кальци, төмөр, фолат гэх мэт элементүүдийг агуулдаг. Мөн эдгээр ногоо нь антиоксидантаар баялаг ба эслэг ихээр агуулдаг.
Мах, махан бүтээгдэхүүн
Мах махан бүтээгдэхүүн нь уураг болон витамин В, төмөр, цайрын баялаг эх үүсвэр. Төмөр нь хүний бие махбодид хүчил төрөгч зөөвөрлөхөд оролцдог бөгөөд жирэмсний үед цусны эхгэлт нэмэгдэж бодисын солилцоо идэвхиждэг учраас энэ хүнсийг хэрэглэх нь маш чухал юм.
Мах махан бүтээгдэхүүнийш хэрэглэхдээ маш сайн болгож хэрэглэх ёстой ба маш бага халдварт өвчний үүсгэгч нь (листериа, токсоплазма, салмонелла гэх мэт) жирэмсэн үед аюултай.
Жимс жимсгэнэ болон хүнсний ногоо
Ногоон, улаан, улбар шар, шар, чернилийн ягаан өнгөтэй жимс болон хүнсний ногоо нь хүүхдийг тань өсч хөгжихөд туслах хэрэгтэй амин дэмүүдийг агуулдаг. Жишээлбэл, амтат чинжүү нь витамин С-ээр байлаг ба энэ витамин нь төмрийн бэлдмэлийг шимэгдэхэд тусалдаг.
Авокадо
Авокадо нь ханаагүй дан тосны хүчлээр баялаг байдаг, энэ нь хүүхдийн тархи болон арьсны үүсэлт хөгжилтөнд оролцдог. Мөн энэ ногоо нь витамин К, антиоксидант, фолатаар баялаг байдаг ба эдгээр нь төрөх үед гарах эрсдэлийг бууруулдаг.
Хатаасан жимс
Хатаасан жимс нь шинэхэн жимснүүдтэй эн тэнцүү хүний биед хэрэгтэй байдаг ба хамгийн гол нь нэмэлт сахар агуулсан эсэх нь чухал юм.
Өндөг
Өндөг бол уургийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн бөгөөд таны жирэмсэн үеийн хооллолтонд зайлшгүй байх сонголт юм. Амин хүчил нь уургийн бүрдүүлэх ба уургийн нэгжүүд нь таны болон таны хүүхдийн биеийн эсийш бүтээхэд оролцоно.
Өндөг нь мөн олон төрлийн витамин болон эрдсүүдийг агуулдаг нэн ялангуяа холин агуулдаг. Холин нь өндөгний шаранд хамгийн их агуулагддаг ба энэ нь таны хүүхдийн тархи болон нугасны үүсэлтэнд оролцдогоос гадна төрөх үед хүндрэл гарахаас тодорхой хувиар хамгаалдаг байна
Өндөг нь хүнсний ногоо бяслаг гээд бүгдтэй сайн зохицдог учраас хүнсэндээ хэрэглэхэд амар мөн өглөөний цайнд төгс зохицдог.
Туна
Омега 3 өөхний хүчил нь хүүхдийн тархины хөгжилд маш их хэрэгтэй. Туна нь омега 3 маш баялаг эх сурвалж юм. Туна нь мөн хүүхдийн с болон шүдэнд сайн нөлөөтэй уураг болон Витамин Д агуулдаг.
Туна нь мөн мөнгөн ус бага агуулдаг тул жирэмсэн эмэгтэй 7 хоногт 150-300 гр хэрэглэхэд болох бөгөөд хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн сонгоорой.
Шош
Шошнууд тэр дундаа lentil, legume, вандуй, газрын самар зэрэг нь уургийн эх үүсвэрээс гадна төмөр, фоли, кали, магнигаар баялаг юм. Эдгээр нь бүгд жирэмсэн эмэгтэйд чухал хэрэгтэй.
Шош нь мөн эслэгээр баялаг учраас жирэмсэн үед тохиолддог нийтлэг 2 шинж тэмдэг болох өтгөн хаталт, шамбарам /цагаан мах гарах/ илэрхээс сэргийлдэг.
Чихэрлэг төмс
Чихэрлэг төмс улбар шар өнгөтэй каротид бодис агуулдаг бөгөөд энэ нь витамин А-гий нийлэгжилтэнд ордог. Витамин А нь таны хүүхдийн яс, уушги, нүд, арьсны хөгжилд ордог. Энэ чихэрлэг ногоо маань витамин С, манган, витамин В6 / энэ нь өглөөний дотор муухайрлыг багасгадаг/, кали, эслэгээр балаг юм.
Бүхэл үр
Бүхэл үр нь эслэг болон шим тэжээлээр маш баялаг ба витамин В, төмөр, фолийн хүчил, магни, антиоксидант витамин Е, биед агуулагддаг микро элемент селенээр баялаг байдаг. Ургамлын гаралтай нийлмэл найрлагатай шим тэжээлээр баялаг энэ хүнс нь эсийг гэмтхээс хамгаалдаг.
Хушга
Хушга нь ургамлын гаралтай Омега 3 өөхний хүчлийн хамгийн баялаг эх үүсвэр юм. Мөн магни, эслэг, уургаар баялаг бөгөөд хушгыг жижиг зууш, салатанд хийхэд тохиромжтой.
Шүүсэн тараг
Шүүсэн тараг нь энгийн тарагнаасаа 2 дахин их уураг агуулдаг. Нэмээд тараг нь ашигтай бактерын гайхалтай эх үүсвэр мөн витамин В, фосфор, кальци ихээр агуулагддаг. Кальци нь таны ясыг бэхжүүлдэг бол хүүхдийх нь араг ясны хөгжлийг дэмждэг.