4 дүгээр сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 118 дахь өдөр бөгөөд он дуусахад 247 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 5 градусын дулаан бол шөнөдөө 6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 16. Буд гараг. Хонгорцог одтой, долоон улаан мэнгэтэй, улаан морь өдөр. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш ханш 2850.00, зарах нь 2853.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 37.00, зарах нь 38 төгрөг байна. Юанийн авах нь 435.00, зарах нь 435.80, вон авах нь 2.54, зарах нь 256 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 14.00 цагт Сүхбаатар дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос Сүхбаатар дүүргийн залуучуудыг амжилттай бизнесмен, төр нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартнуудын тэдний туршлага, амжилтын түүхийн талаар ярилцах уулзалтыг зохион байгуулна.
- 12.00 цагт Цус тээвэрлэх нислэгийн анхны аяны нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1945 оны энэ өдөр Италийн ерөнхий сайд агсан Бенито Муссолини нас баржээ.
- 1981 оны энэ өдөр АНУ-ын алдарт жүжигчин Жессика Алба мэндэлжээ.
- 2001 онд Америкийн инженер Деннис Тито дэлхийн анхны сансрын жуулчин болж байжээ.
- 1978 онд Афганистаны ерөнхийлөгч Mohammed Daoud Khan коммунист босогчдын халдлагад өртөж, суудлаасаа огцорч байжээ.
- 1932 онд чичрэг өвчний эсрэг вакциныг гарган авч, хүнд хэрэглэх боломжтой гэдгийг албан ёсоор зарлажээ.
- 1920 онд Азербайжан улс ЗХУ-д нэгджээ.