Нийслэлийн ЗДТГ, Дэлхийн Банк хамтран Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцогчдыг саадгүй зорчиход зориулсан, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдал ба цаг агаарын гаралтай эрсдэлийг даван туулах чадавхийг сайжруулах Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр (УБТАТ) төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
УБТАТ төслийг гудамж замын нэгдсэн цогц коридор, нийтийн тээвэр, институцыг бэхжүүлэх гэсэн үе шаттай дараах гурван бүрэлдэхүүн хэсгүүдтэй хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Нэгдүгээрт, Улаанбаатар хотын гудамж, замын бүх төрлийн хэрэглэгчид (үүнд тээврийн хэрэгслээр зорчигчид, явган зорчигчид, дугуйгаар зорчигчид, нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид орно)-ийн ашиг тусын төлөө гудамж замын орон зайн үр ашигтай зориулалтын хэрэглээг дэмжихийн зэрэгцээ замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, авто аюулгүй байдлыг сайжруулахын хамт, хотын тархай, хоорондоо холбогдоогүй салангид тус тусдаа байгаа гудамж замын сүлжээ болон замын хөдөлгөөний удирдлагын системийг боловсронгуй болгоход анхааран гудамж замын коридоруудыг сайжруулна.
Хоёрдугаарт, нийтийн тээврийн үйчилгээний чанар, найдвартай ажиллагааг сайжруулах, үйлчилгээ хүрдэггүй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэх болон бусад төрлийн нийтийн тээврийн үйлчилгээтэй уялдахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Гуравдугаарт, хотын зам, тээврийн тогтвортой хөгжлийн нэгдсэн, цогц алсын хараа, стратегиудыг удирдлага болгосон тогтвортой бөгөөд agile институцийн тогтолцоог бий болгоход туслана. Уг бүрэлдэхүүн хэсэгт хамаарах арга хэмжээгээр Улаанбаатар хотын дэд бүтцийн төлөвлөлт, менежмент, үйлчилгээ хүргэлтийг харилцан уялдаатайгаар шинэчлэх стратегиуд, аргачлал, хэрэгслүүд, заавар удирдамжийг боловсруулах аж.
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд учирч болзошгүй эрсдэл, төслийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар НЗДТГ, Дэлхийн банкнаас хамтран дараах баримт бичиг боловсруулаад байна.