Сүүлийн 24 цагийн дотор 575 хүнээс халдвар илэрсэн гэж эрүүл мэндийн яамнаас халдвар илэрлээ. Тодруулбал, Дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 174 тохиолдол батлагдлаа. Гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиодол бүртгэгдлээ. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 7,589 боллоо.