Өнөөдөр 24 хүүхдээс коронавирус илэрч, нийт халдвар авсан хүүхдийн тоо 1124 боллоо. Халдварт өртсөн хүүхдүүдийг насны ангиллаар нь авч үзвэл:
- 0-4 насныхан 26 хувь,
- 5-9 насныхан 29хувь,
- 10-14 насныхан 30 хувь,
- 15-18 насныхан 14 хувийг эзэлж байна.
Одоогийн байдлаар 300 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол бусад нь эдгэрч эмнэлгээс гарсан талаар ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. Тэрбээр, “Нийт батлагдсан тохиолдлын 20,8 орчим хувийг хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд 80 хувь нь дотоодод халдвар авсан байна. Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авдаг. Өөрөөр хэлбэл, ойрын хавьтал гэж хэлж болно. Биеийн байдал нь хүндэрсэн хүүхэд одоогийн байдлаар байхгүй. Мөн хүүхдүүдэд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр хөнгөн хэлбэрээр өвчилж байна” гэдгийг хэлэв.