"Тагнуулийн ерөнхий газрынхан "Херо" Б.Баатарын гомдлоор генерал Б.Хурц нарыг шалгаж байна" хэмээн ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү мэдээлэв. Цагтаа Тагнуулын ерөнхий газрыг толгойлж явсан Б.Хурц нар “Hero entertainment” студид хууль бусаар нэвтэрч, Н.Энхбаяр, О.Цолмон нар нэвтрүүлэг оролцохдоо ярьсан, хар ярианы бичлэгийг гүйцэтгэх ажиллагаа явуулж, авсан хэрэгт буруутгагджээ. Тиймээс тагнуулын ерөнхий газраас Б.Хурц нарын тагнуулчдад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн хүнээс мэдүүлэг тайлбар авахаар дууджээ. Тэр дундаа генерал Б.Хурцад хоёр ч удаа мэдэгдэх хуудас илгээсэн боловч үл хэрэгссэн гэнэ. Тиймээс гурав дахь удаагаа прокурорын зарлан дуудах хуудсаар Б.Хурцыг дуудахаар болжээ. "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээс хассан, Хулгайд алдсан гэх Н.Энхбаяр, О.Цолмон нарын бичлэгийг 2016 оны нэгдүгээр сарын 9-нд олон нийтэд цацсан билээ. Долоон жилийн өмнөх эл үйл явдлыг одоо ийн шалгаж байгаа нь олон нийтийн дунд шуугиан тариад байна.