Халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хичнээн тохиолдол бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэнгээс тодрууллаа. Тэрбээр, "Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор судалгааны ажлыг тогтмол хийж байна. Нийслэлд бүртгэгдсэн 2906 тохиолдлын тархвар зүйн асуумжыг судлаад үзэхэд, 1287 хүнд буюу 44,3 хувьд нь халдварын ямар нэгэн шинж илрээгүй гэсэн судалгаа гарсан. Мөн халдвар илэрсэн хүмүүст хэдийн хугацаанд эсрэг биет тогтсож байг аа эсэх талаар давтамжтайгаар үздэг. Тодруулбал, халдвар авсан нь батлагдаад эмнэлэгт хэвтэж байхаас эхлээд, гурав, долоо дахь хоног дээр нь эсрэг биет тогтож байна уу гэдгийг давтамжтайгаар үздэг. Иймд нийт батлагдсан тохиолдлуудын 90 гаруй хувьд нь долоо дахь хоног дээрээ эсрэг биет үүсэж байна" гэв.