Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 74 дахь өдөр бөгөөд он дуусахад 291 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -11 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 2. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2850.00, зарах нь 2852.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.20, зарах нь 38.90, юанийн авах ханш 439.50, зарах нь 441.50, вонын авах нь 2.55, зарах нь 2.56 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ЭМЯ-наас мэдээлэл хийнэ
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр тохиож байна.
- 1993 оны энэ өдөр Францын алдарт хөлбөмбөгч Поль Погба мэндэлжээ.
- 1991 онд Нэгдсэн Германы удирдлагууд уулзаж, Холбооны бүгд найрамдах Герман улсыг байгуулах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
- 1990 онд ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр Михайль Горбачёв сонгогдов.
- 1986 онд Сингапурт байрлах "New World" зочид буудал нурж 33 хүн амиа алджээ.
- 1985 онд Интернетийн анхны домейн нэрийг авав. (symbolics.com)
- 1965 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон Сельма дахь бослогын бурууг хүлээж, АНУ-ын Конгресст хар арьстнуудын санал өгөх эрхийг баталгаажуулах талаар үг хэлэв.