Өнөөдөр гадаа -6 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
2 дугаар сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 48 дахь өдөр бөгөөд он дуусахад 327 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -6 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 6. Буд гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй улаан бич өдөр. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхэрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи ттах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд өнгө зүс сайжирна хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,848.00 төгрөг, зарах нь 2851.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.10, зарах ханш 38.80, юанийн авах ханш 442.50, зарах ханш 443.50, вонийн авах ханш 2.57, зарах ханш 2.59 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1568 Ариун Ромын эзэн хаан Максимилиан II Османы эзэнт гүрэнд энх тайвны төлөө хүндэтгэл үзүүлэхийг зөвшөөрөв.
- 1865 онд Өмнөд Каролина мужийн Колумбиа Америкийн иргэний дайны үеэр шатжээ.
- 1876 Сардиныг Мэйн мужийн Исторт хотод анх удаа Жулиус Вулф лаазалсан байна.
- 1969 онд Голда Мейр Израилийн анхны эмэгтэй Ерөнхий сайдаар тангараг өргөж байв.
- 1972 оны Их Британийн парламент Европын нэгдсэн зах зээлд элсэхийг санал болгов.
- 2017 онд Номхон далайн өмнөд хэсэгт ихэвчлэн ихэвчлэн усан дорхи тив тивтэй Зеландия нээгджээ "GSA Today" судалгааны сэтгүүлд зарлав.