Зул сарын баяраар Европын томоохон хотуудад халдлага зохион байгуулах гэж байна гэсэн мэдээлэл үнэн болох нь батлагдав. Их Британийн хэд хэдэн хотод бүгж байсан гэмт этгээдүүдийг цагдаагийн ажилтнууд баривчилжээ. 17- 28 насны 12 залуу Кардифф, Бирминхэм, Стоук-он-Трент зэрэг хотод алан хядах ажиллагаа төлөвлөж байсныг илрүүлсэн байна.
Тус улсын Цагдаагийн ерөнхий газрын терроризмтай тэмцэх албаны дарга Жон Гейтс “Тэд гэмт халдлагыг нарийвчлан боловсруулсан гэнэ. Бид энэ хэргийн талаар сайтар мөрдөж, үлдсэн хүмүүсийг нь баривчилна” хэмээн мэдэгдсэн аж.