Кенийн нийслэл Найробид автобусны буудалд дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн амиа алдаж, 20 гаруй хүн бэртэж гэмтлээ. Зэргэлдээ орших Уганда улс руу зорчигчдыг хүргэж явсан уг автобусанд нэг хүн цүнхтэй тэсрэх бодис авч орсон байжээ.
Дэлбэрэлтэд өртөгсдийн дийлэнх нь Угандагийн иргэд юм. Энэ хэргийг Сомалийн алан хядах бүлэглэл зохион байгуулсан байж магадгүй хэмээн хууль сахиулагчид таамаглаж байгаа аж. Учир нь тэднийг зул сарын баяраар халдлага үйлдэхээр төлөвлөж байна хэмээн нэрээ нууцалсан хүн мэдээлж байсан гэнэ.