Ирэх нэгдүгээр сарын 11-нд болох байсан “Хүн-аалз” жүжгийн нээлт хойшлогджээ. Компьютер графикийн тусламжтайгаар дэлгэцнээ буулгасан уг киног ердийн тайзан дээр тоглох амаргүй байгаа тухай найруулагч нь ярьж байна. 65 сая америк доллар зарцуулах уг жүжгийн тайз засалт болон жүжигчдийн бэлтгэлд дахин нэг сарын хугацаа хэрэгтэй гэнэ. Бродвейн театр энэ жүжгийг найман жилийн турш бэлдэж байгаа аж. Дашрамд хэлэхэд, жүжгийн найруулагчаар “Эмми”-гийн шагналт Жулия Теймор ажиллаж, хөгжмийг нь “U2” хамтлагийн гишүүд бичиж байгаа юм.