Хуучнаар Зааны ясан эрэг буюу одоогийн Кот-д'Ивуар улсад болсон ерөнхийлөгчийн сонгууль үндэстний хэмжээний үймээн дэгдээж, тус улсын өнцөг булан бүрт мөргөлдөөн гарсаар байна. Ерөнхийлөгч Лоран Гбагбо, Ерөнхий сайд асан Алассан Уттара нарын дэмжигчид хоорондоо зөрчилдсөнөөс ийм байдалд хүргэжээ.
Зөвхөн сүүлийн гурав хоногт л гэхэд тэнд 60 гаруй мөргөлдөөн гарсны улмаас 50 гаруй хүн амиа алдаж, 200 орчим хүн гэмтэл авсан нь НҮБ-ын анхаарлыг татаж байна. Түүнчлэн Францад амьдардаг Кот-д'Ивуарын иргэдийн дунд ч ийм үймээн дэгджээ.