Мексикийн Пуэбло мужаас холгүй газрын тос дамжуулах хоолой дэлбэрсний улмаас 50 гаруй хүн нас барж, 27 хүн гэмтжээ. Ослын газар гал түймэртэй тэмцэх албаныхан хэдэн цагаар ажиллаж, галыг унтраасан байна. Нефть олборлох “Pemex” концерн амь үрэгдэгсдийн ар гэрт нөхөн төлбөр олгохоо мэдэгдсэн аж.
Тус мужийн захирагч Валентин Менезесийн мэдэгдсэнээр газрын тос хулгайлж зардаг бүлэглэл тус хоолойг цоолж, нефть соруулан авдаг байсныг мэргэжилтнүүд тогтоосон гэнэ. Их хэмжээгээр газрын тос соруулж авахад хоолой дахь даралт өөрчлөгдсөнөөс дэлбэрсэн аж.