Кот-д’Ивуарын Ерөнхийлөгч Лоран Гбагбо тус улсад үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын энхийг сахиулагчдыг гаргах санал тавьсан билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өнгөрсөн ням гаригт хийсэн мэдэгдэлдээ “Энхийг сахиулагчид тус улсад үлдэж, хүний эрхийг хамгаалан, хэв журам сахиулах болно” хэмээн мэдэгдсэнийг “Ройтерс” уламжиллаа.
Тус улсад 10 мянга гаруй энхийг сахиулагч ажиллаж байгаа юм. Саяхан болсон Кот-д’Ивуарын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан хэмээн өөрийгөө зарлаж, тангараг өргөсөн Лоран Гбагбогийн үйл ажиллагааг АНУ, Франц болон НҮБ илт буруушааж байна.