Венесуэлийн Үндэсний ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Уго Чавесийн бүрэн эрхийн хугацааг 1.6 жилээр сунгах шийдвэр гаргажээ. Сүүлийн хэдэн сард тус улсад бороо их орсноос олон хүн үерийн гамшигт өртөн нас барсаар байна. Байгалийн гамшгийн хохирлыг арилгах чухал энэ үед У.Чавесыг албан тушаалд нь үлдээх хэрэгтэй гэж үзжээ. 1999, 2001, 2007 онд Үндэсний ассамблей мөн ийм шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгаж байсан юм. Ирэх оны нэгдүгээр сард болох ёстой байсан ерөнхийлөгчийн сонгууль ийнхүү хойшилсныг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байна.