Грект төсвийн алдагдлыг багасгах зориолгоор авч буй арга хэмжээг эсэргүүцсэн хэдэн мянган хүн үймээн дэгдээжээ. АР агентлагийн мэдээлж буйгаар Афинд болсон уг эсэргүүцлийн цуглаанд 20 мянга гаруй хүн оролцсон байна. Тэдний дийлэнх нь нүүрэндээ баг өмссөн байсан гэнэ. Цуглааныг тараахаар ирсэн цагдаагийн ажилтнуудын өмнөөс жагсагчид эсэргүүцэл үзүүлсэнээр үймээн дэгдсэн аж. Түүнчлэн Салоники хотод ч ийм цуглаан болжээ.