Ирэх онд ажлаа хүлээн авах Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф өөрийн танхимаа бүрдүүлсэн тухай “Ройтерс” мэдээллээ. Түүний гадаад бодлогын зөвлөхөөр туршлагатай дипломатч Антонио Партриота томилогдсон бөгөөд Дотоод хэргийн сайд Нелсон Жобин, Эдийн засгийн сайд Арно Агустин нар албан тушаалдаа үлдсэн байна. Латин Америкийн энэ орны анхны эмэгтэй Ерөнхийлөгч ирэх нэгдүгээр сарын 1-нээс ажилдаа орно.