Мексикийн буланд газрын тос асгарч, байгаль орчныг бохирдуулсан билээ. АНУ-ын Хууль зүйн яам энэ хохирлыг төлүүлэхээр “BP Exploration and Production” тэргүүтэй есөн компаниас мөнгө нэхэмжилж буйгаа мэдэгдлээ. Тус улсын ерөнхий прокурор Эрик Холдер “Энэ оны дөрөвдүгээр сард гарсан гарсан ослын улмаас их хэмжээний газрын тос далайд асгарсан нь экологийн гамшигт хүргэсэн.
Мөн загас агнуурын ажил бүрэн зогссон нь эдийн засгийн асар их хохирол учрууллаа. Бидэнд учруулсан хохирлоо тэд төлөх ёстой” хэмээжээ. Уг нэхэмжлэлийг Луизиана мужийн Шинэ Орлеаны шүүх хүлээж аван дээрх есөн компанийн удирдлагад албан ёсоор танилцуулсан байна.