Өнгөрч буй оны хамгийн алдартай, нөлөөтэй хүнийг “Time” сэтгүүлээс шалгаруулав. Америкийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг “Facebook”-ийг үндэслэгч Марк Зүкербэрг “Оны хүн”-ээр тодорчээ. Түүний амьдралаас сэдэвлэсэн “Нийгмийн сүлжээ” кино энэ жилийн шилдэг бүтээлээр шалгарсан.
Түүнчлэн “Оны хүн”-д Афганистаны удирдагч Хамид Карзай, Жулиан Ассанж, газар дор хоёр сар гаруй байсан Чилийн уурхайчид нэр дэвшсэн аж. 1920 оноос шалгаруулж эхэлсэн “Оны хүн”-ийг уншигчдын саналаар шалгаруулдаг бөг өөд зургийг нь оны сүүлийн буюу арванхоёрдугаарын сарын дугаартаа нийтэлдэг юм.