532 оны энэ өдөр Константинопольд болсон морины уралдааны үеэр Цэнхэр ба Ногоон багийн дэмжигчид хоорондоо маргалдаж улмаар үймээн самуун дэгджээ.
630 оны энэ өдөр Зөнч Мухаммед ба түүний дагалдагчид Мекей хотыг эзэлжээ.
947 оны энэ өдөр Ляо угсааны эзэн хаан Тай Зонг Хожуу Цин улсыг довтлон буулган авчээ.
1055 оны энэ өдөр Византын эзэнт гүрний хаан ширээнд Феодора заларчээ.
1559 оны энэ өдөр Лондон хотод дэлхийн анхны хонжворт сугалаа явагджээ.
1693 оны энэ өдөр Сицилийн газар хөдлөлт болж 60,000 гаруй хүн амь үрэгджээ.
1785 оны энэ өдөр Нью-Йорк хотод Тивийн конгресс хуралджээ.
1879 оны энэ өдөр Их Британийн цэрэг Өмнөд Африк руу оржээ.
1908 оны энэ өдөр АНУ-д дэлхийн анхны эмэгтэйчүүдийн авто уралдаан болжээ.
1922 оны энэ өдөр чихрийн шижин өвчтөнд анх удаа инсулин хэрэглэжээ.
1923 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайны үе: Герман улсыг нөхөн төлбөр төлөхийг албадах зорилгоор Франц, Бельгийн цэргүүд Рурын нутаг дэвсгэрийг эзэлжээ.
1927 оны энэ өдөр Метро-Голдвин-Майерын кино студийн (MGM) тэргүүн Луис Б.Майер Кино урлагийн урлагийн академи байгуулснаа зарлажээ.
1946 оны энэ өдөр Албани улсад Зога хааныг түлхэн унагаан Бүгд найрамдах улс болсноо тунхаглажээ.
1942 оны энэ өдөр Японы зэвсэгт хүчин Малайзын нийслэл Куала Лумпурыг эзэлжээ.
1960 оны энэ өдөр ЗХУ-д Сансрын нисгэгчдийг бэлтгэх Оддын хотхоныг байгуулжээ.
1962 оны энэ өдөр Перуд болсон хөрсний гулгалтын улмаас 3000 гаруй хүн амь үрэгджээ.
1976 оны энэ өдөр Эквадорын засгийн эрхэнд цэргийн хунтынхан гарч, Ерөнхийлөгч Гильермо Родригес Лараг түлхэн унагажээ.
1972 оны энэ өдөр Зүүн Пакистан Бангладеш хэмээн нэрийдэх болжээ.
1994 оны энэ өдөр ОХУ-ын шинэ парламент үйл ажиллагаагаа эхэлжээ.
2011 он - Windows XP Service Pack 3 үйлдлийн системийн ерөнхий дэмжлэгийг зогсоожээ.