“Найман шарга” валют арилжааны захад ченжүүд өчигдөр 17.30 цагт еврог 3385 төгрөгөөр худалдан авч, 3395-аар зарж байв. Энэ нь нэг долоо хоногийн өмнөхөөс авах ханш нь даруй 35, борлуулах нь 37 төгрөгөөр өссөн дүн боллоо. Тус захын нэгэн ченж “Сүүлийн өдрүүдэд еврогийн ханш өссөөр байгаа. Уг валютыг зарах ханш 3400 төгрөгт дөхөөд байна” хэмээн ярив. Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр нэг евро 3389.67 төгрөгтэй тэнцсэн нь нэг долоо хоногийн өмнөхөөс 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Улмаар уг мөнгөн тэмдэгтийн ханш түүхэн дээд түвшиндээ хүрэв.
Төгрөгтэй харьцах еврогийн ханш сүүлийн гурван сард