Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент” компани “Хөндий” алтны дүүргийн хайгуул, хөгжүүлэлтэд зориулан 20 сая канад долларын санхүүжилт татсанаа мэдээлэв. Эрик Спротт хэмээх хүний эзэмшдэг “2176423 Ontario” компани хаалттай хөрөнгө оруулалтын хүрээнд тус бүрийг нь 0.45 канад доллароор үнэлсэн 33 333 333 нэгж захиалгын баримт худалдан (нийт 15 сая канад доллар) авсан гэнэ. Мөн нэгжийг нь 0.45 канад доллароор үнэлсэн 11 111 108 ширхэг үнэт цаас гаргасан байна. Үнэт цаасны нэгж бүр нь “Эрдэнэ ресурс девелопмент” компанийн нэг энгийн хувьцаа болон дахин нэгийг худалдан авах эрх болох варрантаас бүрдсэн аж. Варрант бүр нь хоёр жилийн хугацаанд нэг энгийн хувьцааг 0.60 канад доллароор худалдан авах эрх олгох гэнэ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал