Лабораторийн нөхцөлд гахайн мах гарган авсан талаараа Нидерландын “Meatable” гарааны компанийн мэргэжилтнүүд мэдээллээ. Гахайн томуугийн тархалтын улмаас дэлхийн зах зээлд эл бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа өнөө үед ийм зүйл бүтээсэн нь олон талын ач холбогдолтой гэнэ. Нэгдүгээрт үнийн өсөлтийг хязгаарлах, удаах нь аливаа өвчин, вирусээс айлгүй гахайн мах идэх боломж нээгдэж байна. Үүнээс гадна хамгийн чухал нь эдийн засагт асар их хэмнэлттэй гэжээ.
2025 он гэхэд үйлдвэрлэлд нэвтрүүлэх эл технологитой адил махыг лабораторид ургуулдаг аргыг олон улсад хэрэгжүүлж байгаа юм. Энэ бол ирээдүйн хүнс гэдгийг ч онцлов.