Сансрын мэргэжилтнүүд ийнхүү мэдээлжээ. Нарны аймгийн дөрөв дэх гараг Ангараг хэдэн тэрбум жилийн тэртээд чийглэг, дулаан уур амьсгалтай, төрөл бүрийн ургамал, амьд биеттэй байсныг гэрчлэх баримтууд бий. Олон улсын судлаачдын үздэгээр тэнд хэзээ нэгэн цагт амьдрал байсан. Үүнийг батлах баримтуудыг НАСА сансрын станцуудынхаа мэдээллээс цуглуулсаар буй. Тэгвэл саяхан тус гаргаас асар том хотын балгас илрүүлсэн гэнэ. Улаан нүдэн гаргийн зургууд дунд ийм зүйл байгааг сансар болон нисдэг үл мэдэгдэх биет судлаачдын “Paranormal сrucible” клубийнхэн мэдээлснийг НАСА-гийн зарим мэргэжилтэн дэмжсэн аж. АНУ-ын сансрын агентлагийн албан ёсны хуудсанд байршуулсан зургуудаас ийм зүйл илрүүлсэн юм байна. Ташрамд өгүүлэхэд, Ангараг нь хоёр дагуултай, хөрст гараг. Агаар мандал нь маш нимгэн бөгөөд нүүрсхүчлийн хийгээс тогтдог. Хоёр туйл нь хуурай мөстэй бөгөөд энэ нь эрт үед их хэмжээний ус байсны гэрч гэнэ. 2015 онд тогтоосноор дулааны улиралд гол урсдаг. Тэндхийн татах хүч дэлхийнхээс 60 хувь сул. Ангарагийн нэг өдөр 24.39 цаг, 35.244 секунд үргэлжилдэг.