Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн. Тэрбээр 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай хэмээгээд зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргасан. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан Худалдаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг дөнгөж сая Эрүүгийн Цагдаагийн Албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид прокурорын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчиллаа.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.