558 сая жилийн тэртээд бий болсон дикинсони хэмээх нэг эстийн чулуужсан олдворыг малтлагаар гаргасан палеонтологичдыг ахалсан, Австралийн их сургуулийн багш, Оросын эрдэмтэн Илья Бобровский “Дикинсони амьтан байсан, эсэхэд өдгөө хүртэл хариулт алга. Нэг хэсэг эрдэмтэн дугуй хэлбэртэй ургамал, мөөг, хаг гэдэг бол нөгөөх нь бүлэг нян гэдэг. Нэг мм-ээс хагас метр хүртэл голчтой байсан дикинсоний чулуужсан олдворыг шинжлэхэд холестерин илэрсэн. Амьтны бие махбод л холестерин үйлдвэрлэдэг. Тэгэхээр амьтан гэж үзэх магадлалтай. Тиймээс дикинсони дэлхий дээр үүссэн анхны амьтан” гэсэн байна.