Та хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг шалгадаг уу? Хэрэглэх дуртай бүтээгдэхүүнд тань шавьж, амьтны яс, эхэс, үрийн шингэн эсвэл хүний биед нийлэгждэггүй элементүүд гээд санаанд оромгүй зүйлс байх вий.
Уруулын будган дахь хар тугалга, үнэр дарагчинд орох хөнгөн цагаан, хадгалагдах байдлыг уртасгах зориулалттай paraben, үл мэдэгдэх тодорхойгүй элементүүд... Байгалийн гаралтай найрлагыг хямдаар орлуулж химийн бодисуудыг хийх нь гоо сайхан, ахуйн хэрэглээний үйлдвэрт түгээмэл. Үүнийгээ нуун дарагдуулахын тулд огт ойлгомжгүй нэр томъёо өгөн сайхан хүүхний зургаар халхавчлан, өндөр үнээр борлуулдаг.
Жишээ 1 ӨНГӨ ОРУУЛАГЧ үнэндээ шавьж: Улаавтар өнгөтэй гоо сайхны бүх бүтээгдэхүүний найрлагад кактусны гэгддэг өчүүхэн цох хорхойн будагч бодисыг ашигладаг байна. Энэ хорхойг халуун усанд хийж, амь тавьсных нь дараа хатааж, нунтагладаг. Нунтгийг нь жимсний шүүс, чихэр зэрэг хурц тод өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнд ч бас ашигладаг. Үүнийгээ их эвтэйхэн ӨНГӨ оруулагч бодис гээд нэрлэчихнэ. Үнэндээ шавьжны нунтаг юм. Уруулын будаг түрхэх нэрийдлээр их хэмжээний шавьж иддэг болж таарна.
Жишээ 2 КАРБАМИД үнэндээ шээс: Хүний шээсэнд карбамид хэмээх өнгө, үнэргүй, хүчиллэг бодис бий. Уг бодисыг ам зайлагч, гарын тос, үнэртэй ус, үсний шингэн саван хийхэд хэрэглэдэг байна. A, D, E, K аминдэмээр баялаг карбамид мөн халуун бууруулдаг шидтэй. Тиймээс нарны тос хийхэд ашиглах тохиолдол бий.
Жишээ 3 Хар тугалга хүний биед байх ёсгүй хүнд металл
Хар тугалга /Lead, Pb/ нь биед амархан шингэдэг. Шингэсэн хар тугалганы маш бага хэсэг ясанд хуримтлагдаж, үлдсэн нь хэдэн долоо хоногийн турш биеийн шингэнээр гадагшилдаг. Үүнийг эмэгтэйчүүд хэвийн гэж үздэг бол байнгын хэрэглээ нь биед хорт бодис болон хуримтлуулдаг. Энэ бодис бага насны хүүхдийн биеийн бараг бүх эд эрхтэнд нөлөөлдөг ба нэн ялангуяа мэдрэлийн тогтолцоо тэр дундаа цус багадалт, сонсгол муудах зэрэг физилиогийн өөрчлөлтүүд хүртэл гардаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээг 5 мгр/дл гэж зааж өгсөн байдаг. Үүнээс ихсэхэд сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөдөг.
Хар тугалга нь хүүхдийн сэтгэн бодох чадвар(IQ) -тай нь шууд хамааралтай болохыг нотолсон байдаг. Хүүхдийн тархины эд эсүүд (нирон) нь маш эрчимтэй бүрдэж байдаг харин хар тугалгын нөлөөнд орж гэмтэх үед элэг гэх мэт зарим эрхтнүүд шиг нөхөн төлжих, ургах боломжгүй байдаг учир IQ-д шууд нөлөөлдөг байна. Мөн жирэмсэн эхчүүдийн зулбалт, ургийн хөгжлийг зогсоож байгаа гол хүчин зүйлийн нэг нь хар тугалгын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой.
Хар тугалгыг косметикийн ямар ч бүтээгдэхүүнд тусгайлан хэрэглэдэггүй бөгөөд уруулын будаг зэрэг зарим төрлийн бүтээгдэхүүнд ашигладаг будагч бодис (пигмент)-нд агуулагддаг. 2018 оны 3 сарын 19-нд Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газрын (MFDS буюу Хүнс Эмийн Аюулгүй Байдлын Яам) шалгалтаар 13 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнээс хүнд металын агуулга илэрсэн бөгөөд тус бүтээгдэхүүнд худалдааны хориг тавьсан байдаг.
Tиймээс бид ч бас биед сөргөөр нөлөөлөх найрлага бүхий бүтээгдхүүнээс татгалзаж, аль болох энгийн байгалийн гаралтайг нь сонгоорой. Шаардлагатай гэж үзвэл орц найрлагыг тайлбарласан ном товхимол, Google хайлтыг ашиглан хүссэн мэдээллээ авах боломжтой. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ эдгээр энгийн хэрэглээгээрээ дамжуулж химийн хортой нөлөөлөлд автуулахгүйн тулд энэ найрлага гэдэг зүйлд одооноос анхаарал хандуулах хэрэгтэй.