Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: НМХГ-аас хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа 13 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 09-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 252 дахь өдөр бөгөөд он дуусахад 113 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө 0 хэм дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 3, Тугчин одтой цагаан бич өдөр. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өгөх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгаалах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвөлгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,848.00 төгрөг, зарах нь 2851.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.10, зарах ханш 39.50, юанийн авах ханш 441.00, зарах ханш 442.30, вонийн авах ханш 2.43, зарах ханш 2.44 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт Гэр хорооллын газрын дахин төлөвлөлтөд орсон 225 айлын орон сууцны батламж гардуулах ёслол Чулуун овооны тойргын урд болно.
  2. 11.00 цагаас ЭМЯ-аас Деьлта вирусээр өвчилсөн жирэмсэн эхчүүдийн дархлаажуулалтын талаар мэдээлэл өгнө.
  3. 11.00 цагт “Чингис хааны өв, соёл” боть I,II,III цуврал судалгааны бүтээлийн нээлт, “Монголын нууц товчоон” ном хэвлэлийн үзэсгэлэнгийн нээлт Bluemon төвийн Norphei галлерейд болно.
  4. 11:00 цагаас НМХГ-ын 5 давхрын хурлын зааланд НМХГ-аас олгож буй импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээ олголт, дээж авалт, цаг үеийн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 94263361
  5. 12.00 цагт “BARILGA EXPO-2021” Мишээл экспод нээлтээ хийнэ.
  6. 14:00 цагт УГТЭ- /Гуравдугаар эмнэлэг/- Эрүүл мэндийн яамны дэмжлэг, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Лавлагаа шатлалын эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн төслийн нээлт болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Коста Рика улсад Хүүхдийн баярын өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр бол Украйн улсын Зэвсэгт хүчний өдөр юм байна.
  3. 1991 онд Бразилийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Оскар мэндэлжээ.
  4. 1999 онд Японы SEGA компани анхныхаа 128 битийн тоглоомоо гаргажээ.
  5. 2015 онд II Элизабет хатан хаан Нэгдсэн вант улсын хамгийн удаан хугацаанд хаан ширээнд заларч буй хатан хаанаар тодорчээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.