Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Вакцин тариулсан хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгож эхэлжээ

Манай улс 16-17 насны хүүхдүүдэд сайн дурын үндсэн дээр “Файзер” вакциныг хийж буй. Тэгвэл эхний тунгаа тариулсан хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгож эхэлжээ. Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад, “Засгийн газрын тогтоолд “Дархлаажуулалтад хамрагдсан иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заасан байгаа. Уг заалтын дагуу хүүхдүүдэд мөн урамшууллыг олгох юм. Ингэхдээ заавал бүрэн тунд хамрагдахыг хүлээлгүй эхний тунгаа тариулсны дараа хүүхдийн мөнгө олгодог данс руу нь шилжүүлж байгаа. Одоогийн байдлаар хэдэн хүүхэд уг урамшууллаа авсан талаарх нэгдсэн тоон мэдээлэл гараагүй байна” гэдгийг хэлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Вакцин тариулсан хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгож эхэлжээ

  • Avatar Anonymous says:

    Яагаад мөнгө өгөж байгаа юм бэ? Вакцин хийлгэлээ гэж шагнаж байгаа юм уу?