Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн худал мэдээлэл

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 25-р суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо “Эгийн голын УЦС-ын төсөл яагаад зогссон бэ?” гэсэн сэтгүүлчийн ганцхан асуултад хариулахдаа нийт 1 минут 26 секундэд 9 баримт дурдсан юм. Тэдгээр баримтыг нягтлахад бүгд ХУДАЛ байгааг доор харуулав.

1.ОХУ-ын хил дээр шахуу шүү дээ Эг гол маань” – ХУДАЛ

НОТОЛГОО: “Эгийн гол нь Монгол орны хамгийн гүн цэнгэг Хөвсгөл нуураас эх аван ХөвсгөлБулган аймгуудын нутгаар урсан Сэлэнгэ мөрөнд зүүн гараас нь цутгадаг Уг гол нь Хөвсгөл нуураас эх аван урсдаг цорын ганц гадагш урсгалтай гол юм.”

Эх сурвалж: www.geoview.info  

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 332 тоот тушаалд дурдсанаар Эгийн голыг Хөвсгөл нуур-Эг голын усны сав газарт хамааруулсан байна. Эгийн гол Монгол улсын төвийн бүст багтах Эрдэнэт хотоос 70 км-ийн зайд Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Энэ бүхнээс үзэхэд Эгийн гол нь Монгол-ОХУ-ын хил дагуух сав газарт багтдаггүй байна.

2.ОХУ-ын УЦС-ын Саяно Сушенскийн сүлжээ гэж байдаг” – ХУДАЛ

НОТОЛГОО: “УЦС-ын сүлжээ” гэдэг шинжлэх ухааны нэр томъёо, ойлголт олдохгүй байна. Харин нэг гол дээр дарааллуулан барьсан УЦС-ууд байдаг бөгөөд үүнийг ЦУВАА гэж нэрлэдэг ажээ. Гэсэн хэдий ч Саяно Сушенский нэртэй цуваа станцууд байдаггүй, зөвхөн Саяно-Шушенская нэртэй ганцхан УЦС байдаг. Тус станцын байршлыг ОХУ-ын https://turizm.ngs.ru/ сайтаас нягтлахад Хакасийн зүүн өмнөд хэсэг, Карловын нурууны Енисей гол дээр, Саяногорск хотын ойролцоох Баруун Саяны нурууны дунд байрладаг ажээ.

Мөн https://ru.wikipedia.org/ сайтад тодорхойлсноор Саяно-Шушенская нь ОХУ-ын хамгийн хүчирхэг цахилгаан станц юм. Далан нь 240 метр өндөртэй, 110 метр үргэлжилдэг бөгөөд нурууны дагуух урт нь 1,066 метр юм.

Уг цахилгаан станц нь Баруун Саяны бэлийн үзэсгэлэнт байгальд оршдог. Энэ нь байрлалын хувьд Монгол Улсын Увс аймгаас хойд зүгт оршдог. Харин Эгийн голын УЦС-ыг барих байршил нь Булган аймгийн Хутаг-өндөр сумын Хантай багийн нутагт бөгөөд эдгээр станц нь 900 гаруй км зайд, тэс өөр зүгт орших ондоо голуудад харьяалагдах юм.

3.“ Энэ сүлжээний залгаа хэсэг болох Эгийн голын УЦС нэг төсөл болоод Зүүн өмнөд Ази руу экспортонд гарах ийм бизнес план хийсэн ийм дээр үеийн төлөвлөгөөтэй юм байна лээ.” – ХУДАЛ

НОТОЛГОО: Энэ өгүүлбэрт 3 худал мэдээлэл байна:

1.    Зүүн Өмнөд Азийн бүс нутагт ВьетнамКамбожЛаосМалайзМьянмарТайландЭнэтхэгийн Андаманы арлууд, Бруней, Зүүн ТиморИндонез, Филиппин улсууд, Австралийн Зул Сар арал багтдаг. Эдгээр улс руу Монгол Улс эрчим хүчээ экспортлох ямар ч боломж газар зүйн байшлын хувьд огт байхгүй. Ийм зорилт ч Мянганы хөгжлийн зорилт, Монгол Улсын Алсын бодлого – 2051 зэрэг бодлогын баримт бичигт огт ороогүй байна.

2. Монгол Улс эрчим хүчээ гадагшаа гаргах боломж бүрдээгүй. Харин дотоодын зарим хэрэгцээгээ хангахын тулд ОХУ-аас эрчим хүч импортолдог. Эгийн голын УЦС-ын суурилуулах хүчин чадал нь 315 МВт учраас зөвхөн дотоодын тохируулга хийх л зориулалттай гэдгийг уг төслийн танилцуулгад дурджээ.

Эх сурвалж: https://eghpp.mn/

3. Монгол Улс одоогоор УЦС-аас гаргаж авсан эрчим хүчийг экспортлох ямар нэгэн бизнес план, төлөвлөгөө гаргаагүй байна. Харин ЗХУ-ын Усан цахилгаан станцын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд 1965 онд Монголд судалгаа хийгээд 26 газар УЦС байгуулах боломж байна гэж тогтоосны дотор Эгийн гол багтсан талаар 2017 оны 4 сарын 20-нд болсон “Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийн танилцуулга”-ыг тус нэгжийн Инженер, техникийн албаны дарга Д.Будхүү танилцуулахдаа дурдаж байжээ. Харин бизнес төлөвлөгөөний тухайд УЦС-ын хүрээнд бүү хэл Монголын эрчим хүчний салбарт ч байхгүй байна.   

4.Энийг үл харгалзаад Хятадын банкнаас зээл аваад Эгийн голын УЦС-ыг барья аа гээд тэр үед Одхүү даргатай энэ төсөл эхэлсэн юм билээ” – ХУДАЛ

НОТОЛГОО: Эгийн голын усан цахилгаан станц төслийг удирдаж байсан Д.Одхүүгээс лавлахад:

1.“Би 2013 оны арваннэгдүгээр сард энэ төслийг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл гэсэн бичгийн тал цаас л хүлээж авсан. Шийдвэр ч биш. Түүнээс ямар нэг төсөл хүлээж аваагүй.

2.Төслийг эхлүүлэх Засгийн газрын шийдвэр гарсаны дараа 2013 оны 12-р сард Хөгжлийн банкнаас зээл авах, төслийн нэгжийг байгуулах, 2014 оны эхээр ТЭЗҮ-г шинэчлэх ажлыг тус тус эхлүүлж байжээ

5. Сэтгүүлч: Оросууд хөрөнгө оруулах сонирхолтой байсан гэсэн үг үү?

Ц.Анандбазар: Байлгүй яахав дээ. Эгийн голын УЦС чинь, би түрүүн хэллээ, бүтэн ийм сүлжээ, усан цахилгаан станцын сүлжээний нэг хэсэг байхгүй юу. Оросуудыгаа уриад хамтын ажиллагааг зөв хийх юм бол Эгийн голын УЦС ямар ч ийм зогсох шалтгаан байхгүй ээ. – ХУДАЛ

НОТОЛГОО:

1. 2013 оноос хойш ОХУ-ын талаас Эгийн голын усан цахилгаан станцтай холбоотой хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн албан ёсны байр суурь, мэдээлэл өнөөдрийг хүртэл гаргаагүй байна. Эгийн голын УЦС-ын бүтээн байгуулалтын түүхээс харахад 2016 оны нэгдүгээр сард гүүр барьж байсан БНХАУ-ын баг гэнэт ажлаа зогсоож, “Та нар Оросоос зөвшөөрөл авахгүй бол бид санхүүжүүлж чадахгүй боллоо” хэмээн тайлбар хэлээд нутаг буцсан байдаг. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын талын нөлөөгөөр Хятадын тал ажлаа зогсоосон тухай “Үндэсний шуудан” сонин 2017 оны аравдугаар сарын 18-ны өдрийн дугаартаа нийтэлж байжээ.

2. Түүнчлэн, Оросууд Эгийн голын УЦС Байгал нуурын эко системд сөргөөр нөлөөлнө гэсэн тайлбарыг удаа дараа Монгол Улсын Засгийн газарт ирүүлснийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд тухай бүр мэдээлж байжээ.

Эх сурвалж: https://factcheck.mn/

1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.