Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ш.Адьшаад алга ташсаны хариу

УИХ-ын гишүүн Д.Адьшаа  өчигдөр төв талбайгаар эргэлдэв. Гадаа гандаж, хүйтэнд хөрч буй хэдэн бор жагсагчдаа эргэж, тойръё гээд Төрийн ордон дахь ажлаа орхиод яаран сандран гарч ирсэн байх л даа, зайлуул. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар түүнийг харуутаа баярлан өргөн олныг уухайлан алга ташиж, урдуур нь гүйн, угтаж очоод гар барьж сүйд болов. Гүтгэлэг биш шүү, ердөө болсон явдлыг л тоочиж байна. Талбайд очсон цөөнгүй хүн тэдний уулзалтын “сүр дуулиан”-ыг харсан. Улмаар тэд нутаг нэгтэй, үзэл бодол ижилтэй болоод явчих шиг болсон. Үнэндээ учир мэдэх хүмүүс, улстөр судлаачид энэ хоёрын талбай дээрх уулзалтыг урьдчилсан зохион байгуулалттай жүжиг байсныг ярьж байна. Угтаа А.Отгонбаатар иргэнийхээ хувиар эсэргүүцлээ илэрхийлж, эх хүүхдийн эрх зөрчигдөж буйг төрд анхааруулах гэж ирсэн байлтай. Гэтэл зорилгоосоо “хазайж” золигийн юм болов. Сүхбаатарын талбайд ирсэн гишүүнийг тосож гүйгээд, олны анхаарал оруулахаар илтэд сайрхаж, саймширлаа.

Яг үнэндээ Ш.Адьшаа, зөвлөх А.Отгонбаатар тэргүүтний дэглэсэн жүжиг Улсын онцгой комиссыг огцруулж, Монгол ардын намд цохилт өгөх далд явуулга байснаас ард түмний төлөө байгаагүй бололтой. Тодорхой хэлбэл, өглөө төрчихөөд үдэш нь өмссөн хувцастайгаа хөөгдөөд шахуу эмнэлгээс гарсан нялх биетэй эх, нярай хүүгийн төлөө жагсаагүй, хувийн эрх ашиг, албан тушаал, сандал суудалд томилогдсоны өрөө өгөх гэж  А.Отгонбаатар гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлсэн юм байна. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үүнийг нотолж, жагсаалын төгсгөл хүссэнээр нь эргэж, үр дүнд өег байгаагаа илэрхийлж, өчигдрийн жагсаалын гол “баатар”-ыг зөвлөх томилсон байснаа ил тодоор зарлалаа. Өөрөөр хэлбэл, Ш.Адьшаад алга ташсаны шагналаа А.Отгонбаатар урьдчилаад авсан гэсэн үг. Тэрбээр сэтгэл хангалуун байгаагаа бас л нуусангүй Фэйсбүүк дэх нүүр номоороо дамжуулан “Үүнд нуух зүйл байхгүй. Би УИХ гишүүний хийдэг ажил, хуулийн төслийг мэдэж туршлага суухын тулд Ш.Адьша гишүүнд Таны зөвлөх болох тухай санал хэлсээн. Намайг өөр нам гэж үзэхгүй итгэсэнд баярласан. Энэ өчигдрийн жагсаалтай холбоогүй гэдгийг хэрсүү монголчууд мэдэж байгаа. Би хэн нэгний зөвлөх боллоо гээд үнэний төлөөх тэмцлээ зогсоохгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.