Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтэц

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 2024 онд эхэлнэ

”Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг хамтран барих, хилийн түр гарц нээх, журам тогтоох асуудлаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн тохиролцох хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
2023-11-15

Тодорхой байршлуудад эрчим хүч хязгаарлаж байна 

Монгол Улсын эрчим хүчний системийн хамгийн оргил ачаалал өнгөрсөн долоо хоногийн хугацаанд энэ сарын 12-ны 21.00 цагт 1416 МВт-д хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 144 МВт-аар өссөн дүн гарсныг ЭХЗХ-ноос мэдээлэв. Оргил ачаалалтай холбоотойгоор “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, “Монгол Улсын эрчим хүчний салбар өвлийн их ачааллын хугацаанд эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангахад хүндрэл үүсэж, чадлын дутагдалд орсноор тодорхой байршлуудад хязгаарлалт хийгдэж байна. Иймээс хэрэглэгч та бүхэн 17.00-21.00 цагт эрчим хүчний хэрэглээгээ бууруулж, хэмнэлт хийхийг уриалж байна. Хэзээ, хаана хязгаарлалт хийхийг тухай бүрт Диспетчерийн үндэсний төвөөс шийдвэрлэх тул урьдчилан мэдээлэх боломжгүй байна” гэжээ. 
2023-11-15

Ханги, Булган, Гашуунсухайт, Хавирга, Сүмбэр боомтууд амарна

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр тохионо. Тус өдрийг бүх нийтийн амралт болгон хуульчилсан бөгөөд хилийн боомтууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.
2023-11-13

ОПЕК-ийн хурлаар газрын тосны нийлүүлэлтийн талаар хэлэлцэх нь 

Эл байгууллагын болон ОХУ зэрэг зарим үйлдвэрлэгч орны уулзалт энэ сарын 26-нд болох бөгөөд олборлолтын хэмжээний талаар хэлэлцэх юм. “Price futures group”-ийн шинжээч Фил Флинн “Саудын Араб, ОХУ газрын тосны олборлолтоо энэ оныг дуустал бууруулна гэдгээ баталгаажуулсан” хэмээн өгүүлснийг “Reuters” дамжуулав. Мөн АНУ-ын компаниуд газрын тосны цооногийнхоо тоог 2022 оны нэгдүгээр сараас хойших доод түвшинд хүргэжээ. Баасан гарагт “Brent” маркийн нефтийн ханш 1.8 хувиар өсөж баррель нь 81.43 ам.доллартой тэнцсэн байна.
2023-11-13

Гэр хорооллынхны хэрэглэсэн цахилгааны төлбөрийг ямар тохиолдолд тэглэж, хөнгөлөх вэ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн цахилгааны тарифт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс  хөнгөлөлт үзүүлж эхэлжээ. Ингэхдээ нийслэлийн гэр хорооллынхны хэрэглэсэн, шөнийн төлбөрийг тэглэнэ.
2023-11-13

Хятадын Ляньюунганг боомтын үйл ажиллагаатай танилцаж байна

Монголын тээвэр зуучийн нэгдсэн холбооны удирдлагууд БНХАУ-ын Жангсү мужийн Ляньюунганг(Lianyungang) боомтын үйл ажиллагаатай арваннэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд танилцаж байна. Тус боомт нь Хятад улсдаа эхний тавд ордог бөгөөд Монгол Улсын тээврийн логистикийн холимог тээврийн олон улсын сүлжээнд ашиглан хамтран ажиллах боломжтой, томоохон далайн тээврийн компаниуд ажилладаг юм.
2023-11-10

Амгалангийн дулааны станцыг өргөтгөх ажлыг ирэх сард дуусгах нь 

Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг “ДЦС-3”, “Амгалангийн дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын талбайд ажиллав. “ДЦС-3”-ын өвлийн бэлтгэл хангах ажил өдгөө 96 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Авлага, өглөг нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад буурсныг тус станцынхан дурджээ. 2023-2024 оны өвлийн оргил ачааллын үед нөөц тоноглолгүй ажиллах бөгөөд дулааны эрчим хүчний түгээлт суурилагдсан хүчин чадлаас давах, зарим үндсэн тоноглол хэт өндөр насжилттай болсон тул зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн аж. Мөн ОХУ, Украины дайнаас шалтгаалж тоног төхөөрөмжийн сэлбэг материалын хомсдол үүсэн, үнэ нь нэмэгдсэн зэрэг асуудал тулгамдаж байгаа гэнэ. 
2023-11-10

Сүхбаатар боомтоор орж ирсэн шатахуунтай вагоны тоо өсжээ 

Үүний дагуу дээрх өдрөөс аравдугаар сарын 6-ны хооронд хойд хөршөөс Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт саатсанаас шалтгаалж дотоодын зах зээлд шатахууны хангамж, нийлүүлэлт доголдсоныг АМГТГ-аас мэдээлэв. Шуурхай арга хэмжээ авсны дүнд өнгөрсөн сарын 6-наас эхлэн ОХУ-аас Наушки-Сүхбаатар төмөр замын боомтоор манайд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээсэн ч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалж дотоодын зах зээлд шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байгаа аж. Нийлүүлэгч талаас аравдугаар сарын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Сүхбаатар боомтоор оруулж ирэх газрын тосны бүтээгдэхүүнтэй вагоны тоо ихсээд байгаа гэнэ.
2023-11-10

Монгол Улс 42 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй

Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт Тээврийн долоо хоног үргэлжилж байна. Тухайлбал, өнөөдөр “Олон Улсын форумын дөрөв дэх өдөр Азийн бүсийн өндөр түвшний 2 дахь удаагийн яриа хэлэлцээ”, “Чөлөөт агаарын зай” гэсэн 2 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж буй.
2023-11-09

2023 онд 11.3 тэрбум ам.долларын экспорт хийжээ

“Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног” олон улсын форум хоёр дахь гурав дахь өдрөө боллоо.
2023-11-08

Эрчим хүчний сүлжээнд том чадлын батарей хуримтлуур ашиглана

2023 онд Монгол Улсын хувьд шинэ төрлийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглалтад оруулах томоохон төслийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурын гүйцэтгэл 96.5 хувьтай үргэлжилж байна.
2023-11-08

“ДЦС-4”-ийн өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 98 хувьд хүрчээ 

Зарим төрлийн туршилтыг нь эхлүүлж, энэ сарын 20-нд техникийн комисс ажиллуулахаар төлөвлөж буйгаа төслийн нэгжийнхэн болон гүйцэтгэгч компаниас нь илэрхийлсэн байна. Тодруулбал, 80 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт/цагийн багтаамж бүхий литий-ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцад холбох юм. Энэ нь оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэлх эрчим хүч нийлүүлж, импортыг бууруулах, хүчдэлийн давтамж тохируулга хийх зэрэгт нөлөөтэй аж. 
2023-11-08

Аравдугаар сард 51 чингэлэг Тяньжин боомтоос хөдөлжээ

Аравдугаар сарын 1-31-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 51 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4500 орчим чингэлэг үлджээ.
2023-11-07

Энэтхэгийн далай руу гарцтай болно

БНХАУ-ын зөвхөн Тяньжин боомтоор бус Хуанхуа, Цинхуандао, Жинжоу, Инкоу, Далянь, Дандун, Ляньюунганг зэрэг далайн боомтуудаар, ОХУ-ын Алс дорнодын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино зэрэг далайн боомтуудтай холбогдох асуудлыг тохироод байна. Цаашлаад Энэтхэгийн далайн Карачи, Бандар Аббас далайн боомт, Турк улсын Истанбул боомтоор дамжин Европын улсуудын боомтод хүрэхээр төлөвлөжээ.
2023-11-07

Төмөр замын асуудлаар “Тээврийн долоо хоног” үргэлжилж байна

Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум өнөөдөр "Төмөр замын салбар"-ын хуралдаанаар үргэлжилж байна.
2023-11-07

Л.Оюун-Эрдэнэ: БНХАУ-тай экспортын төмөр замын 4 шинэ гарцыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас Бүс нутгийн тээврийн нэгдсэн сүлжээнд нэгдэж, Ази Европыг холбосон транзит улс болох томоохон зорилтыг дэвшүүлж ОХУ, БНХАУ-ын холбосон төмөр замын гурван коридорын төслийг эхлүүлжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улс нийт 950 км төмөр замыг шинээр барьсан.
2023-11-06

Замын-Үүдийн боомтоор улаанбуудайн хивэг экспортлох асуудлаар хэлэлцжээ

Монгол Улс, БНХАУ-ын хилийн гаалийн байгууллагын холбоо баригч дарга нарын 2023 оны хуралдаан Замын-үүдэд боллоо. Хуралдаанаар Замын-Үүд Эрээний автозамын хилийн боомтын үйл ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэхтэй холбоотой асуудлаар хэлэлцэж, Хятадын талаас хийх судалгаа, үнэлгээ, төлөвлөгөөний явцын үр дүнг харгалзан дахин хэлэлцэж тохирох шийдвэрт хүрчээ.
2023-11-02

Бүсийн тээвэр, логистикийн асуудлаар форум зохион байгуулна

”Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” Олон улсын форум арваннэгдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
2023-11-02