Эрчим хүчний оргил ачаалал 1493 МВт хүрчээ
Эрчим хүчний системийн 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн мэдээллийг хүргэе. Тус долоо хоногийн оргил ачаалал арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагт 1493 МВт хүрсэн бол хамгийн их импорт мөн өдөр 311 МВт хүрсэн байна.
2023-12-04
Шатахууны тээвэрлэлттэй холбоотой бэрхшээл үүссэн гэв
Манай улсын шатахууны нөөц уржигдрын байдлаар 71 545 тонн болж буурсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Тээвэрлэлттэй холбоотой асуудал үүсээд байгаа” хэмээн өгүүлэв. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Монголд ирсэн бөгөөд шатахууны тээвэрлэлттэй холбоотой асуудлаар түүнтэй холбогдох хүмүүс уулзжээ. Хойд хөршийн зүгээс ямар нэгэн хориг, хязгаарлалт тавиагүй, “Роснефть” компани бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгааг дээрх комиссын дарга илэрхийлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Мөн “Өнөөдөр (өчигдөр) 117 вагон түлш, шатахуун хилээр оруулж ирнэ. Маргааш (өнөөдөр) 54 вагон хилээр нэвтрүүлэх талаар танилцуулсан. Өнөөдрөөс ирэх сарын 2-ны хооронд буюу ойрын дөрөв хоногт 350 вагон шатахуун оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудлыг шийднэ гэж үзэж байна” хэмээв.
2023-11-30
Эрчим хүчээ хэмнэх аянд нэгдэхийг уриалав
Иргэн, айл өрх, албан байгууллага, аж үйлдвэр зэрэг хэрэглэгч бүрт цахилгааны хэмнэлттэй, үр ашигтай, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх зорилгоор “Тог-оо тохируулъя 17.00-22.00 цаг” нийгмийн нөлөөллийн аян эхлүүлснийг ЭХЗХ-ноос мэдээллээ. Эл аяны нээлт өчигдөр “ДЦС-3”-т болсон бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК зэрэг эрчим хүчний салбарын томоохон байгууллагын төлөөлөл оролцсон юм. Өвлийн улиралд манай улсын цахилгааны хэрэглээ огцом өсөж, 17.00-22.00 цагийн хооронд эрчим хүчний системийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үед чадлын дутагдалд орох, импортын хэрэглээ нэмэгдэх, улмаар эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй эрсдэлтэй аж. Тиймээс иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, эрчим хүчний хэрэглэгч бүр хэмнэлттэй хэрэглээнд нэгдсэнээр эдийн засгийн болон байгаль орчны асар их үр өгөөжтэй гэлээ.
2023-11-29
Шатахууны нөөц багасаж 71 545 тонн болжээ
Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 71 545 тонн шатахууны үлдэгдэлтэй байсныг АМГТГ-аас мэдээллээ. Үүнээс А-80 бензиний 2187, АИ-92-ын 24 392, АИ-95-ын 5071, дизелийн түлшний 36 464 тоннын үлдэгдэлтэй байжээ. Энэ нь А-80 автобензиний 13, АИ-92-ын 20, АИ-95-ын 25, дизелийн түлшний 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл гэсэн үг аж. Дээрх нөөцийн 5905 тонн нь баруун, 3789 нь Хангай, 15 789 нь төв, 3070 нь зүүн бүсэд байсан гэнэ. Эргэн сануулахад, энэ сарын 20-ны байдлаар манай улс 84 085 тонн шатахууны үлдэгдэлтэй байсан бол өдгөө ийнхүү багасаад буй юм. Тухайн үед А-80 шатахууны 14, АИ-92-ын 23, АИ-95-ын 27, дизелийн түлшний 19 хоногийн нөөцтэй гэж байв.
2023-11-29
Унци алтны ханш 2000 ам.доллар давлаа
“АНУ-ын энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт зэрэг статистикийг ойрын өдрүүдэд танилцуулах бөгөөд тэдгээр нь унци алтны ханш 2000 ам.доллароос дээш хэвээр байх, үгүйг шийдэхэд голлон нөлөөлөх болов уу” хэмээн Capital. com-ын санхүүгийн зах зээлийн шинжээч Кайл Родда дурдсан байна. Трейдерүүдийн олонх нь АНУ-ыг бодлогын хүүгээ ирэх сард өөрчлөхгүй хэмээн таамаглаж байгаа аж. Мөн зарим нь ирэх тавдугаар сараас бууруулна хэмээн төсөөлж буйгаа илэрхийлсэн гэнэ. Ташрамд дурдахад, манай улс 2023 оны эхний 10 сарын байдлаар 638.9 сая ам.долларын 10.21 тонн алт экспортолсныг УУХҮЯ-ны тайланд дурдсан юм. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс үнийн дүнгээр 201.6 сая “ногоон” буюу 24, биет хэмжээгээр 4.33 тонн буюу 29.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Эл бүтээгдэхүүний 88.1 хувийг Швейцар, 11.9-ийг нь БНСУ руу нийлүүлжээ.
2023-11-28
Тяньжин боомтод 4150 чингэлэг хүлээгдэж байна
Тяньжин боомтоос арваннэгдүгээр сарын 1-20-ний хооронд Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 33 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4150 орчим чингэлэг байгаа аж.
2023-11-28
Эрчим хүчний оргил ачаалал түүхэн дээд түвшиндээ хүрэв
Гэтэл оргил ачаалал ийнхүү нэмэгдэж, хүчин чадлаас давсан хэрэглээг хангаж буй юм. Манай улс ОХУ-аас эрчим хүч их хэмжээгээр импортлох техникийн боломж байхгүй. Тус улсаас хамгийн ихдээ 310 МВт-ыг импортлох гэрээ байгуулсан талаар зарим эх сурвалж хэлэв. Хэрэв цаашид эрчим хүчний эрэлт импортын техникийн нөхцөлөөс давбал цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрэх аж. Ташрамд дурдахад, 80 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт/цагийн багтаамж бүхий литий-ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг 220/110/35 кВ-ын дэд станцад залгах туршилт өнгөрсөн баасан гарагт амжилттай болсон байна.
2023-11-27
Төмөр замын сүлжээнд 13 аймгийг холбоно
Өнөөдрийн байдлаар тээвэрлэж буй 3.4 сая тонн транзит ачааг 40 сая тоннд, тээвэрлэж буй 8,2 сая тонн экспортын ачааг 80 сая тонн хүргэхээр зорьж, төмөр замын сүлжээнд 13 аймгийг холбох төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргасан. Энэ хүрээнд төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжихөөр зураглажээ.
2023-11-24
1.27 сая тонн зэсийн баяжмал экспортлов
Эрдэс баялгийн салбарын статистикийг энэ оны эхний 10 сарын байдлаар гаргаснаа УУХҮЯ-наас танилцуулав. Манай улс дээрх хугацаанд 1.27 сая тонн зэсийн баяжмал, 4.74 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 14.2 тонн алт, 3.98 сая тонн газрын тос, 138.6 мянган тонн цайрын хүдэр, баяжмал, 850.1 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортолсон байна. Энэ нь зэсийн баяжмалын нийлүүлэлтийн төлөвлөгөө 87.5, төмрийн хүдэр, баяжмалынх 56.3, алтных 68.6, газрын тосных 61.3 хувьд хүрсэн гэсэн үг.
2023-11-24
Зүүн бүсэд 3476 тонн шатахууны нөөцтэй байжээ
Тухайн үед А-80 бензиний 15, АИ-92-ын 22, АИ-95-ын 33, дизелийн түлшний 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөцтэй байв. Мөн тэр үед дотоодын зах зээлд шатахууны хангамжийг тогтворжуулахаар ажиллаж буйгаа АМГТГ-аас мэдэгдсэн ч дорвитой үр дүн гараагүйг дээрх статтистикаас харж болохоор байгаа юм. Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш манай улс 2.13 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон дүн гарчээ. Үүний дийлэнх буюу 1.16 сая тонн нь дизелийн түлш аж. Тэгвэл А-80 бензин 20.5, АИ-92-ыг 606.6, АИ-95/98-ыг 17.9, ТС-1 (онгоцны түлш) 53.5, Жет А-1 түлш 42.9, бусад бүтээгдэхүүн 226 мянган тонныг импортолсон байна.
2023-11-23
“Хавх”-нд гацсан эдийн засаг
Ерөнхий сайд уржигдар эдийн засагчидтай уулзсан. Энэ үеэр Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засгийн сэргэлтийн өрхөд үзүүлэх нөлөө, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт болох цалингийн орлогын ДНБ-д эзлэх хувь манай улсад 28 байгааг дурдсан. Энэ нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дундаж 40 хувиас харьцангуй бага аж. Мөн хэрэглээний зээлийн өсөлт 35.5 хувьтай байгаа гэнэ. Өрхийн орлого ба зарлагын зөрүү нь хэрэглээний зээлийг өсгөхөд нөлөөлж буй юм байна. Эдийн засагч А.Батпүрэв “Өрхийн сарын дундаж орлого 2.2 сая төгрөгт хүрсэн. Ирэх жил ДНБ 70 их наяд төгрөг буюу нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар болно” гэж шүгэлдэцгээгээд байх.
2023-11-22
Ховд аймаг Булган, Байтаг боомтоор БНХАУ-тай холбогдоно
Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл арваннэгдүгээр сарын 21-нээс хэрэгжиж эхэллээ. Тус төсөл хэрэгжсэнээр баруун бүс, Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн 2 боомтоор холбогдох нөхцөл бүрдэнэ.
2023-11-21
10 МВт-ын хүчин чадалтай “Сэрвэн” станц ашиглалтад оруулав
ЭХЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 10 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай “Сэрвэн” нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Алтай-Улиастайн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж эхэлжээ. Эл ажлыг “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-өөс хэрэгжүүлсэн бөгөөд “MCS international” гүйцэтгэсэн аж. Мөн “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК техникийн туслалцаа үзүүлж, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК техникийн хяналт хийсэн гэнэ.
2023-11-20
Үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах татварын талаар хэлэлцжээ
СЗХ-ны өнгөрсөн баасан гаргийн ээлжит хуралдаанаар нэг компанид биржээр арилждаг хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн нэг компанид үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Тухайлбал, “Novel asset management” компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд ирэх онд уул уурхай, эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулах, хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулахаар төлөвлөжээ.
2023-11-20