“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбооноос наймдугаар сарын 30-ны өдрийн 07 цагаас эхэлж сарын хугацаатай ажил хаялт зарлах тухайгаа мэдэгдлээ. 7000 гаруй уурхайчинтай Эрдэнэт үйлдвэр нь уурхайчдын нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээнд саналын зөрүүтэй байдал үүсчээ. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа санал хүсэлтийг хүлээж авахгүй байгаа тул ийн мэдэгдэл гаргалаа.
Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлээс таван удаа албан бичиг хүргүүлсэн ч тодорхой хариу өгөөгүй байна. Хамгийн сүүлд наймдугаар сарын 3-ны өдөр албан бичиг явуулжээ.Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.