Монгол болон Бүгд Найрамдах Итали улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж буйтай холбоотойгоор Итали улсыг зорих монгол иргэд эрс нэмэгджээ. Иймд тус улсыг зорих иргэдийн визийн хураамжийг энэ сарын 1-нээс шинэчилсэн тарифаар тооцохоор болжээ. Тодруулбал, тус улсад 90 хоногийн хугацаатай зорчих бол виз мэдүүлэх төл¬бөрт 90 евро төлөх юм. 90-ээс дээш хоногоор зорчиход 116 евро төлөхөөр ши¬нэчилжээ. Мөн зургаагаас доош насны хүүхэд үнэгүй зорчих бол 7-12 насныхан 45 евро төлөх юм байна. Ингэхдээ Элчин сайдын яамны төгрөгийн дансанд хураамжаа урьдчилан шилжүүлэх шаардлагатай гэнэ. Энэхүү үнийн тарифыг ирэх зургаадугаар сарын 30 хүртэл хэрэгжүүлэх бөгөөд цаашид виз мэдүүлэх үнийн дүн улирал бүр шинэчлэгдэх юм байна.
У.Сүрэн