Он гарсаар долоон сарын хугацаанд экспортын орлогын 57 хувийг буюу 4.9 тэрбум ам.долларыг нүүрс, 1.5 тэрбум ам.долларыг зэсийн баяжмалын орлого дангаараа бүрдүүлжээ. Ингэснээр БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч, 34 сая тонн болсон байна. Харин зэсийн баяжмал 0.89 сая тонн болж өсжээ. Мөн экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Дээрх экспортолсон нүүрсний 14.4 сая тонныг “Эрдэнэс Тавантолгой” ХК нийлүүлж, 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.