АНУ-д өнгөрсөн аравдугаар сард таамагласнаас илүү буюу 531 мянган ажлын байр бий болсон үзүүлэлт гарсны дараа баасан гарагт ам.долларын ханш сүүлийн нэг жил гаруйн дээд түвшинд хүрсэн талаар “Reuters” мэдээллээ. Тодруулбал, голлох зургаан валютын эсрэг ханшийг нь илтгэдэг ам.долларын индекс 94.63 болсон нь 2020 оны есдүгээр сарын 25-наас хойших дээд түвшин нь гэсэн үг. Эргэн сануулахад, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл “Бодлогын хүүг нэмэхэд яарахгүй” хэмээн мэдэгдсэн билээ. Баасан гарагт нэг ам.доллар 113.4 иен, 6.4 юань, 1185 вонтой тэнцэж байв.