Тавантолгойн ордыг түшиглэн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг энэ оноос хэрэгжүүлэхээр “Тавантолгой цахилгаан станц” компани байгуулаад буй. Тус компанийн хувьцааг зах зээлд борлуулж, хөрөнгө татан төлөвлөрүүлэх хувилбарын талаар ярилцаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу тус цахилгаан станцыг 780 орчим сая ам.доллароор барихаар төлөвлөжээ. Станц барих хөрөнгө оруулалтын 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх болсон. Тодруулбал, 240 орчим сая ам.долларын санхүүжилт гаргана гэсэн үг. Мөн хувийн хэвшлийн томоохон компаниуд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд буй гэнэ. Зарим эх сурвалж MCS групп долоон компанийнхаа хувьцааны 30 хувийг борлуулсан мөнгөөрөө “Тавантолгой цахилгаан станц”-д хөрөнгө оруулана гэж таамаглаж байна.