Орон сууцын үнэ 9.1 хувиар өсжээ
Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотод орон сууцын үнэ өмнөх жилийн мөн үеийнхээс 9.1 хувиар өсөж, өмнөх сарынхаасаа 0.6 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Тодруулбал, хуучин орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ өнгөрсөн сард 3.7, шинийнх нь 3.9 саяд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.7-9.6 хувиар өссөн үзүүлэлт аж.
2024-04-11
Цахим сангууд дахь хувь хүний мэдээллийг хамгаална
“Ковид-19” цар тахлын үеэр бараг ихэнх үйлчилгээний байгууллага иргэдээс регистрийн дугаарыг нь нэхэхээс эхлээд хувийн мэдээлэлд хамаагүй “халдаж” байсан билээ. Мөн халдвар авсан гэх эхний иргэний явсан бүх маршрут, хувийн мэдээллийг олон нийтэд шууд цацсан. Хувь хүний мэдээллийг хамгаалах нь ямар чухал гэдгийг бид цар тахлын үед ийнхүү илүү мэдэрсэн гэхэд болно. Тиймээс дээрх хэлтсийн зүгээс ХУР, “И-Монгол” систем болон цагдаа, хуулийн зэрэг төрийн байгууллага дахь хувь хүний мэдээллийн санд хүний эрхийн ямар зөрчил байгааг илрүүлэхэд төвлөрч ажиллаж буй аж.
2024-04-11
Ч.БАТБОЛД: “Суррон”-оор замын хөдөлгөөнд оролцогч жолоодох эрхийн үнэмлэхтэй байхыг шаарддаг
Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор хүүхэд, залуус унадаг дугуй, мопед, мотоцикл хөлөглөн замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгддэг. Түүнийг дагаад зам, тээврийн осол, зөрчилд холбогдох явдал олон гардаг билээ. Унадаг дугуй, цахилгаан скүүтер, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцоход юунд анхаарах талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболдтой ярилцлаа.
2024-04-11
Тохойн үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ
Тохойд хиймэл үе бүхий имплант суулгаснаар өвчтөний гарын хөдөлгөөн бүрэн сэргэж, амьдралын чанар нь сайжирдаг аж. Үйлчлүүлэгчийн биеийн байдал өдгөө сайн байгаа бөгөөд мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж буй гэнэ. Мэс заслын багийн бүрэлдэхүүнд Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, их эмч Ж.Баярмагнай, Т.Баян-Өлзий, Ц.Санжаасүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Г.Ариунболд, сувилагч Т.Гантулга, Б.Базаррагчаа, Г.Ганцэцэг нар багтсан байна.
2024-04-11
ОБЕГ: Цаг агаарын аюултай үзэгдэл болно
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2024-04-11
Төвийн аймгуудын баруун, хойд хэсгээр бороо, нойтон цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-04-11
Хадгалалтын хугацаа дууссан таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авчээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд хүнсний худалдаа эрхлэгч 60 иргэн, хоол үйлдвэрлэл эрхлэгч гурван иргэн, ургамал хамгааллын чиглэлээр төмс, хүнсний ногоо худалдаалдаг нийт найм аж ахуйн нэгж, 71 иргэн хяналт шалгалтад хамрагдлаа.
2024-04-10
Г.Гэрэлтуяа: ЭХХШ хуулийн дагуу Н.Өнөрцэцэгийн сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлсэн
Өнгөрсөн Баасан гарагт буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Зарим хүмүүс үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй арга хэмжээ авч, Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эрх чөлөөнд халдаж байна гэх шүүмжлэлийг дагуулсан. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн дарга Г.Гэрэлтуяагаас тодрууллаа.
2024-04-10
Гол дээгүүр мотоциклтой явсан иргэн усанд осолджээ
Архангай аймгийн Тариат сумын Хүрмийн-Ам гэдэг газар, Чулуут голоор мотоциклтой зорчиж явсан хоёр хүний нэг нь усанд осолдож, амиа алджээ. Ослын дуудлагыг энэ сарын 6-ны 21.40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 47 км зам туулж, 00.40 цагт осол болсон газарт очжээ
2024-04-10
Дарьгангад түймэр тавьсан иргэнийг шалгаж байна
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Шовдол гэх газарт энэ сарын 4-ний 13.00 цагийн үед хээрийн түймэр гарч, онцгой байдлын болон хилийн цэргийн алба хаагчид орон нутгийн иргэд хамтран 18.00 цагийн үед унтраасан юм. Уг түймэр гарсан шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байжээ. Бидний авсан мэдээллээр тус сумын иргэн 33 настай Б.Ж гэх залуу гэрийнхээ гадаа хог шатааж байгаад гал алдсан гэнэ.
2024-04-10
Ойн сан бүхий дүүргүүдэд хамтарсан эргүүл гаргана
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай тушаалыг нийслэлийн Байгаль орчны газрын дарга гаргажээ. Үүний дагуу нийслэлийн Онцгой байдлын болон Цагдаагийн удирдах газрынхан хамтран ойн сан бүхий дүүргүүдэд эргүүл, шалгалт хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, шаардлагатай газарт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх самбар, хаалт, хашилт байршуулах гэнэ
2024-04-10
Боловсролын үндэсний зөвлөл анхны хурлаа хийлээ
Боловсролын үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр болж, тус зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр “Засгийн газраас Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, батлуулж, эрх зүйн орчныг шинэчилсэн. “Алсын хараа-2050”-д эхний 10 жил буюу дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрдэм мэдлэгийг дээдэлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ингэснээр 2030-2040 онд шинжлэх ухаан, инновац, технологийн эрин үеийг хамтдаа бүтээх боломжтой. Үүнд бэлтгэхийн тулд боловсролын системээс эхэлнэ. Боловсролын хөтөлбөрийн цөм нь дэлхийд өрсөлдөх чадвар эзэмшсэн, түүх, өв соёлоо мэддэг, монгол сэтгэлгээтэй, эх оронч иргэнийг бэлтгэхэд чиглэх ёстой” гэлээ
2024-04-10
11 сумын 62 649 га талбай галд өртжээ
Жил бүрийн 3-6, 9-11 дүгээр сард ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр гэж үздэг бөгөөд энэ үед цаг агаар тогтуун биш, салхи, шуургатай байдаг. Он гарснаас хойш улсын хэмжээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ аймгийн 11 сумд 16 удаа ой, хээрийн түймэр гарч, 62 649 га талбай галд өртсөн байна. Сүхбаатар аймагт гэхэд тав хоногийн хугацаанд таван удаа түймэр гарчээ
2024-04-10
Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 35 жилийн дараа иж бүрэн засвар хийв
Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт иж бүрэн засвар хийж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Байгуулагдсан цагаасаа хойш анх удаа ийнхүү иж бүрэн засварт орсон бөгөөд агааржуулалтын систем, сантехникийн сүлжээ, цахилгаан, холбооны дохиоллыг бүрэн шинэчилжээ.
2024-04-10