“Зөрчлийн тухай хуулийг илт буруу тайлбарлаж, Б.Баярбаатарыг баривчилсан”
“Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд иргэн Б нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ зүй бус үг, хэллэг хэлж, олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явууллаа.
Уржигдар 13 цаг 00 мин
Авлигаар олгосон газрыг АТГ-ын ажлын үр дүнд төрд авснаар эмнэлэг барихаар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” төслийг хэрэгжүүлэхээр болж, хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан явах замд буюу Баянголын аманд шавыг нь тавилаа. Зураг төслөөс нь харвал маш том газарт олон машины зогсоол бүхий том цогцолбор “болсон” нь илт. Уг бүтээн байгуулалт өрнөх Баянголын ам буюу “Найрамдал” зуслангийн ойр орчмын газруудад олон айл эзэн сууж, төрийн мэдэлд газар үлдээгүй гэхэд хилсдэхгүй.
2025-01-10
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлж оноосон ялыг эдэлнэ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн энэ оны эхний ажлын өдөр буюу нэгдүгээр сарын 2-нд “Нүүрсний” гэх тодотголтой, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд зэрэг албан тушаал хашиж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцэх, эсэхийг хянаад шүүх хурлаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
2025-01-05
Сурагчаа зодсон багшийг ажлаас нь чөлөөлжээ
Багш нь ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Ёс зүйн хороо нь өргөдлийг нь хүлээн авч чөлөөлсөн байна. Бид ийм алдаа дахин гаргуулахгүйн төлөө ажиллах болно. 2025 оныг багшийн ёс зүйн жил болгон зарлаж тэдний ёс зүйг дээшлүүлэх цогц арга хэмжээг яамны зүгээс хэрэгжүүлнэ
2024-12-25
“Монголын төмөр зам” ХК-ийн газрын дарга асан Д.Банзрагчийг хорих ялыг багасгав
Тодруулбал, “Монголын төмөр зам” ХК-иас зарласан 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй, дөрвөн зүтгүүр засуулах тендерт өмнөд хөршийн иргэн Ли гэх захиралтай гадаадын аж ахуйн нэгжийг шалгаруулсан байдаг. Ингэхдээ Д.Банзрагч уг компанид давуу байдал олгохын тулд хамаарал бүхий хүмүүсийнхээ данс, аж ахуйн нэгжийг ашиглан мөнгө шилжүүлүүлж улмаар “Тоёота корпорац”-ын албан ёсны борлуулагчдын нэг “Топ моторс” ХХК-иас авсан “Ланд круйзер-300” загварын автомашиныхаа урьдчилгаанд төлсөн гэдэг. Мөн уг машиныхаа гадна хамгаалалтын хуулгын төлбөр 6.8 сая төгрөгийг Л.Түвшинбаатараар төлүүлэх замаар хахууль авсан байдаг.
2024-12-25
Машиныхаа дугаарыг халхалж хөдөлгөөнд оролцож байсан залууг шалгаж байна
Улаан хүрэн өнгийн “Субару импреза” загварын 30 26 У... дугаартай автомашины жолооч замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, камерын доогуур өнгөрөхдөө улсын дугаараа нууцалж буй бичлэг фэйсбүүкийн “Цахим замын цагдаа” хуудаст өнгөрсөн бямба гарагт цацагдсан юм.
2024-12-23
CU-гийн худалдагчид халдсан этгээд өмнө нь согтуу хүмүүсийг дээрэмдэж байжээ
Уг хэргийг үйлдсэн хэрэгт холбогдсон Мөнхбат өмнө нь бас бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэрэг өдүүлж байсан юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутагт 2022 оны гуравдугаар сард согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэнд цахилгаан шатан дотор халдаж, эд зүйлийг нь бүлэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдож байсан нэгэн аж.
2024-12-23
У.Мөнхбаганыг 30 хоног баривчилж, бусдыг доромжилсон үйлдлийг нь шалгаж байна
Тухайлбал, жүжигчин Б.Амарсайхан “Хаалга цохиж амгалан тайван байдал алдагдууллаа” хэмээн бага насны хөвгүүдэд гар хүрч буй бичлэг өнгөрсөн сарын эхээр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж, шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан” гэм буруутайд тооцон 300 нэгжтэй тэнцэх буюу 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оноосон юм. Өдгөө “Этик продакшн”-ы жүжигчин С.Одбаярын хүний биед халдаж буй үйлдлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
2024-12-20