Зугаалж явсан хүүхдүүдээс нэг нь усанд осолдож, сураггүй болжээ
Өвөрхангай болон Архангай аймгийн Эрэн хайх, аврах салбарынхан цагдаагийн алба хаагчид, живсэн хүүхдийн ар гэрийнхэнтэй хамтран Толгойн боолт хэмээх газраас Таван салааны гарам хүртэлх 45 км зайд хоёр өдрийн турш эрэн хайх ажиллагаа зохион байгуулаад үр дүнд хүрээгүй гэнэ. Улмаар өчигдөр 05.30 цагт эрлээ дахин эхлүүлжээ.
2023-06-09
БНХАУ-ын тагнуулын ажилтантай хамтарсан хүмүүст оноосон ялыг хэвээр үлдээжээ
Улмаар НПГ-аас ээж, охин хоёрт Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт цуглуулсан, дамжуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол өмнөд хөршийн иргэнд мөн хуулийн 19.10-1-ийн “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ.
2023-06-08
Нөхөн сэргээлт хийх гэрээгээр халхавчилж байгаль сүйтгэсэн иргэнийг шүүхэд шилжүүлэв
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Элээт гэдэг газар нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулчихаад байгаль орчин сүйтгэж, алт олборлосон иргэнд тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Дээрх газарт Хөдөлмөрийн баатар, уул уурхай, геологийн ухааны доктор, сайд асан Ч.Хурцын хүүхдүүдийн хувьцаа эзэмшдэг “Ричмөнх” хэмээх ашигт малтмалын хайгуул, олборлолтын компани үйл ажиллагаа явуулдаг аж.
2023-06-07
Хөтөл тосгоны нийтийн албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдүүлнэ
Тус компанийн захирал Ч.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар холбогдох байгууллагад нь хандсан бөгөөд газрын даамал нь албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдаад байна.
2023-06-07
“Эрдэнэс Тавантолгой”-н нэг албан тушаалтныг шалгаж дуусаж, нэмж хүн хорилоо
Тэдний дунд “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтанд холбогдох үйлдэл багтсан байна. Тодруулбал, саяхныг хүртэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан, эл компанийн Маркетинг, борлуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Булганд холбогдох, бусдаас хээл хахууль авсан хэргийг шалгаж дууссан аж. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан хэмээн буруутгагдаж буй юм.
2023-06-06
Хилийн цэргийнхэн хээл хахуульд өртөж буй нь хэвийн үзэгдэл биш байлтай
Харин Гаалийн ерөнхий газрынхан “Тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан байж болзошгүй гэдэг асуудал эцсийн байдлаар тогтоогдоогүй. Шалгалт хийж дуусаагүй, шалгалтын дүнгийн талаарх мэдээлэл эцэслэгдэж гараагүй” гэж мэдэгдсэн билээ. АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн нарийвчилсан шалгалтаа үргэлжлүүлж буй бөгөөд үүнд нь хилийн цэргийн алба хаагчид холбогдон шалгуулж байгаа аж.
2023-06-06