Германд болж буй "ITB BERLIN 2024" үзэсгэлэнд манай улсын 11 тур компани оролцож байна
Энэ жилийн аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэн 2024 оны гуравдугаар сарын 5-7-ны хооронд ХБНГУ-д болж байгаа ба албан ёсны нээлтийн ёслол боллоо. Хэдийгээр уг арга хэмжээ Берлин хотод болдог ч, жил бүр албан ёсны зохион байгуулагч Улс нээлтийн арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ жил Оман Улс сонгогдсон ба давуу эрхтэйгээр өөрийн орны соёл, уламжлал, аялал жуулчлалын салбарыг олон нийтэд танилцууллаа.
2024-03-06
Өнөөдөр -5 градус хүйтэн байна
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
2024-03-06
"ОЙ 9+" чуулганд 850 орчим төлөөлөгч оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.
2024-03-05
Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно
Өнөөдөр Төв болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-03-05
Зудын үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудтай байна
Увсын Өндөрхангай, Говь-Алтайн Есөнбулаг, Дэлгэр, Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баянлиг, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Хөвсгөлийн Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Архангайн Жаргалант, Цахир, Өлзийт, Төвшрүүлэх, Хангай, Цэнхэр, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дэрэн, Өндөршил, Дэлгэрцогт, Сайнцагаан, Дорноговийн Иххэт, Өргөн, Хэнтийн Баянмөнх, Дархан, Галшар, Баянхутаг, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.72 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай.
2024-03-04
“Хөх сувд 2024” олон улсын мөсний баярыг 22 дахь удаагаа зохион байгууллаа
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд” олон улсын мөсний баяр энэ сарын 2, 3-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн аралд боллоо. Тус баярын үеэр мөсөн шагайн, мөсөн сурын харваа, тэшүүрийн тэмцээн, олон ястны хоолны уралдаан, жижиг дунд үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүний “Хөвсгөлд үйлдвэрлэв” үзэсгэлэн зэрэг гадаад, дотоодын жуулчлал зориулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаад эхний өдөр мөсөн хотхоны нээлт, мөсөн шагайн тэмцээн, мөсөн дээрх унадаг дугуйн уралдаан болов. Мөн тэшүүрийн, нохой чарганы, мото спортын үзүүлэх тоглолт, мөсөн дээрх олс таталтын тэмцээн болон урлагийн тоглолт, галын наадам зохион байгуулсан
2024-03-04
Ойн салбарын үндэсний II чуулган маргааш болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргажээ.
2024-03-04
Өнөөдөр -8 градус хүйтэн байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
2024-03-04
Хятад, Тайландын инфлүүнсэрүүд манай улсад 10 хоног аялна
Манай улс “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд нийгмийн сүлжээнд олон сая дагагчтай, гадаадын инфлүүнсэрүүдийг эх орондоо урьж авчран, аялал жуулчлалаа сурталчилж буй. Хамгийн сүүлд Хятад, Вьетнам, Өмнөд Солонгосын инфлүүнсэрүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголд аялж, энэ талаараа богино хэмжээний бичлэг, контент бэлтгэн цахимаар түгээсэн. Тэгвэл үүний дараагийн ээлжийн зочдыг тун удахгүй хүлээж авахаар бэлтгэж буйгаа Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв
2024-03-01